Page 97 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 97
биеэ дуудаж гууглан, нэг машинаас нөгөөд дамжин бөөгнөсөөр
цувааны толгойд цугларлаа. Одоо яах билээ? Гал түлж болохгүй.
Кабиндаа суугаад байна гэхээр дөнгөн данган сангийн аж ахуй
орж хүрэхтэй үгүйтэй балга бензинээ барна гэсэн үг. Кабинаа
халааж байхгүй бол тэр даруй осгож болох байв. Тэдний сэтгэл
түгшиж эхэллээ. Бүхнээс бяртай техник хамгийн арчаагүй юм
болчихжээ. Одоо яах билээ? Зарим нь нэг машиныхаа өвсийг
буулгаад дотор нь орж хэвтье гэнэ. Гэтэл ачааны татлагыг
тайлмагц хүчтэй салхи нүд ирмэхийн зуур нөгөө өвсийг хийсгэн
авч явах байлаа. Тэрхэн зуур нөгөө олон машиныг цас дарж,
дугуйны нь өмнө их хунгар тогтжээ. Бид бүр сэтгэлээр унаж,
салхинд зогссоор бүр ч бээрч хоцорлоо.
— Тэгсэн чинь миний санаанд гэнэт та бодогдлоо шүү гэж
Кулубек Момуныг харав... Өдөр биднийг Арчагийн хотгор руу явж
байхад энэ жаал зам дээр зогсож байсан юм... гэж жаал хүүг
зааж, — Нэг харсан чинь энэ жаал зам дээр гүйж явна. Би
зогсож, бид хоёр мэндэлж, хэдэн үг сольсон юм. Тийм ээ? Чи
яагаад унтахгүй байна? гэж жаал хүүг энхрийлэн толгойг нь илэв.
Жаал хүү инээж, тийм гэж толгой дохив. Энэ үгийг дуулаад
хөвүүний сэтгэл хэрхэн хөөрч, зүрх нь хэрхэн халуунаар
булгилан буйг хүн мэддэг ч болоосой. Түүний тухай Кулубек
ярьж байна шүү дээ. Кулубек бол тэрхүү идэр залуусын дотор
хамгийн бяртай, хамгийн зоригтой, хамгийн сайхан царайтай нь
юм. Ийм эр болох юм сан... Өвгөн аав нь галд түлээ нэмэх
зуураа хүүгээ магтаж
— Манай энэ, хүний яриа чагнах их дуртай шүү. Чихийг нь
харахгүй юу. Хүний яриа чагнасаар байгаад ийм дэлдэн
болчихсон юм гэнэ.
Кулубек цааш нь ярьсан нь:
— Тэрхэн үе энэ хүү яаж миний санаанд оров оо. Та минь ээ,
амны цагдаагийнхныг хүрье. Тэгэхгүй бол эндээ үхэх нь байна
шүү гэлээ. Хэчнээн хашхиравч салхи миний хэлсэн үгийг алгадан
хийсгэж байлаа. Тэд миний улаан нүүрэн дээр нүүрээ ойртуулан,
— Яаж хүрэх юм бэ? Явган яваад хүрэхгүй, машинаа хаяж
болохгүй шүү дээ гэцгээж байна. Би тэдэнд машинуудаа түрээд
түрээд энэ гүдгэр дээр гаргая. Цаашаа уруу болно. Бид Сан-
96