Page 102 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 102
Тэгэхэд нь би одоо больё доо. Одоо өөрийнхөө хүүхдийг үүрэх
цаг минь боллоо гэж хэлсэн гэж ярив.
Тэд энэ мэтийг ярилцан явахад жаал хүү Кулубекийн бат
чийрэг нуруун дээр санаа амар сайхан явав.
«Би ийм ахтай болох юм сан. Тэгвэл хэнээс ч айхгүй. Хэрэв
Орозкул ах өвгөн аавыг юм уу хэн нэгнийг загнах гэвэл Кулубек
ах ганцхан муухай харахад л цаадах нь шонгүй бууж өгнө дөө»
гэж бодож явжээ.
Өчигдөр үдэш машинуудаа замын салаанаас дээш хоёр мод
хэртэй газар орхисон байв. Цас дарж өвлийн бухал адил.
Тэднийг байраас нь хэн ч хэрхэвч хөдөлгөж дийлэхгүй бол уу
гэмээр харагдана.
Гэвч гал түлж ус халаав. Чингээд манивийлдаж гартал бас ч
пис пасхийх чимээ гарч амь орж эхэллээ. Нэг машиныг асааж
аваад бусдыг чирч асаав. Ажил хэрэг урамтай түргэн бүтэж байв.
Нэг ассан машин хойдохыгоо чирч байв.
Бүх машин асмагц нөгөө хонхорт орсон машиныг хоёр
машинаар зэрэг татав. Хүн бүхэн мөрлөж байгаад түрэв. Жаал
хүү ч нэг захаас нь мөрлөж байгаад түлхэж гарав. «Чи хүний
хөлд орчих гээд энд юу хийнэ. Аль вэ эндээс холд!» гэж хэн нэг
нь аашлах бол уу гэж хүү бодож байжээ. Гэтэл хэн ч түүнийг
хөөсөнгүй. Бодвол Кулубек ах зөвшөөрсөн болохоор тэр биз.
Кулубек бол тэдний дотор хамгийн бяртай нь юм. Цаадуул нь
түүнийг их хүндэлнэ.
Сангийн аж ахуйн жолооч нар дахин салах ёс хийж,
машинууд ч хөдлөөд хөдлөөд явчихжээ. Эхлээд аяархан
хөдлөөд түдэлгүй хурдлан одов. Цасанд дарагдсан уулын
хоорондуур их зам гаргаж, жингийн тэмээ адил цувран одов.
Эвэрт гоо марлын үр сад яваад өглөө. Жаал хүүгийн бодлоор
Эвэрт гоо марал ч тэдгээр машины урд ороод харайлгаж явааг
тэд яахин мэдэх билээ. Эвэрт гоо марал машинуудын өмнө хол
хол харайлган, бэрх замд аливаа гай зовлонгоос тэрхүү идэр
хөвүүдийг харж хаацайлан явав. Нүдгүй цасан шуурга, харанхуй
манан ер аливаа гай түйтгэрээс тэднийг харж хаацайлж явав.
Нүүдэлчин киргизүүд үеийн үед ийм гай зовлонд нэрвэгдэж
101