Page 98 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 98
ташийн ам л хүрвэл болох нь тэр. Тэндээс амны айлууд ойрхон,
явган явж болно гэв. Тэд учрыг ойлгож, за тэгье, чи тоолоорой
гэж байна. Нэгэнт хэлэлцэж тогтсон хойно яая гэхэв... Хамгийн
түрүүчийн машины жолоочийг «кабиндаа суугаарай» гээд бид
цөм мөрлөн түлхэв. Тэгсэн чинь дийлж байна шүү! Анхандаа
овоо л явж байлаа. Гэтэл цуцаж хүч хүрэхгүй боллоо. Нөгөө
машиныг ухрааж алдаж болохгүй. Ганц машин түлхэж байгаа
биш, бүхэл бүтэн уул түлхэж байх шиг санагдана. Ачаа гэдэг
чинь ердөө л дугуйтай нуруу гэсэн үг шүү дээ. Би «Нэг хоёр
гурав аа!» гэж хэчнээн хашхиравч өөрийнхөө дууг өөрөө ч
дуулахгүй байв. Салхи үлээж цасан дараад юу ч үзэгдэхгүй.
Машин гэдэг чинь амьд амьтан шиг байдгаараа чарлан хүнгэнэвч
байраасаа эс хөдөлнө. Зүрх дэлбэрэх шахаж, толгой манараад
ирлээ шүү...
Момун сэтгэл өвдсөн янзтай
— А-Я-Я-Я! Гай дайрчээ. Эвэрт гоо марал л үр сад та нарыгаа
аварч дээ. Одоо ч аюулаас мултарчээ.
Тэгээгүй сэн бол яаж мэдэх вэ... Дуулж байна уу? Гадаа
салхи шуурга тавьж байгааг нь! гэж дуу алдаж байлаа.
Жаал хүүгийн нүдэн анилдаж ирэв. Гэвч жаал хүү унтахгүйг
хичээвч нүдэн анилдана. Момун өвгөн, Кулубек хоёрын яриа
нойрон дунд нь орж гараад бодол ч юм уу, зүүд ч юм уу
ялгагдахгүй болжээ. Жаал хүү уулнаа цасан шуурганд хоригдсон
тэрхүү идэр залуусын хамт байх шиг байв. Дун цагаан уул өөд
гарчээ. Цасан шуурга хацар нүүрийг хайрна. Нүд нь хорсоно.
Тэд, байшингаас өндөр өвс ачсан машин түрж түлхэж байв.
Ачаатай машин уул өөд удаан, тун ч удаан өнхөрнө. Гэтэл
машинууд урагш явахгүй болж, гэдрэг ухарна. Тас харанхуйн
дунд салхи ширүүсэж аймаар. Машин ухраад дайрчих вий гэж
жаал хүү маш их айж байтал нэгтэйгээс Эвэрт гоо марал гэнэт
гарч ирээд тэдэнтэй элбэлцэн, эврээрээ түлхэлцэв. Жаал хүү ч
«Нэг, хоёр гурав аа!» гэж тоолов. Ачаатай машин урагш
сэвхийтэл хөдлөн уул дээр гараад цаад руу нь өөрөө өнхрөн
жирийлгэн бууж байв. Тэд хоёр дахь, гурав дахь машиныг өөд
түрж гаргав. Цаана нь машин бас олон. Тэрхүү машиныг өөд
түрэх болгонд Эвэрт гоо марал хийж байв. Эвэрт гоо марал
97