Page 99 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 99
тэдний хажууд байгааг хэн ч үл мэднэ. Гагцхүү жаал хүү харж
байна. Идэр жолооч нар хүч хүрэхгүй болж, айж, сандрах
болгонд Эвэрт гоо марал гүйн очиж, тусалж байв. Тэгэхэд нь
жаал хүү, «нэг, хоёр гурав!» гэж улам чанга хашхиран байлаа.
Жаал хүү Кулубекийн хажууд салахгүй дагаж явав. Гэтэл Кулубек
жаал хүүг «машин барь» гэв. Жаал машины кабинд орж суув.
Машины жолоо нь жаал хүүгийн бүр багадаа машин хийж
нааддаг торхны бүслүүр адил гарт нь сул эргэв. Машины жолоо
гэнэт тоглоомын дугуй болсонд хөвүүний ичиж байгаа гэдэг
учиргүй.
Гэтэл машин нь хазайж хазайж өрөөсөн талаар нирхийтэл
унахдаа хэмх үсэрчээ. Жаал хүү учиргүй чанга уйлав.
Кулубекээс туйлын их ичиж нүүрийг нь харж чадахгүй болов...
— Чи яаж байна? гэж Кулубек жаал хүүг ашгүй сэрээжээ.
Жаал нүдээ нээвэл саяын болсон явдал үнэн биш, зүүд байсанд
ихэд баярлажээ. Харин Кулубек түүнийг өргөж биедээ
наалдуулан
— Айж зүүдлэв үү? Нөгөө айхавтар баатар зоригтой чинь
яасан бэ? гэж омголтсон ширүүн уруулаар хөвүүнийг үнсэж, —
Одоо хэвт, би чамайг унтуулаад өгье гэжээ.
Кулубек жаал хүүг газар унтаж буй жолооч нарын хоорондуур
ширдэг дээр хэвтүүлээд өөрөө хажуугаар нь орж өвөртлөөд
хөвөнтэй шинелийнхээ хормойгоор хучив.
Өглөө эрт жаал хүүг өвгөн аав нь сэрээж
— Хүү минь одоо бос. Дулаахан хувцсаа өмс. Өвөөд нь
жаахан ажил байна. Хамжилцаад аль гэжээ. Гадаа дөнгөж
өглөөний гэгээ орж байв. Гэрт олон хүн шалан дээр унтсан
хэвээр.
— Хүү минь эсгий гутлаа өмсөөрэй гэж өвгөн аав нь хэлэв.
Өвгөн аавын нь хувцаснаас шинэхэн хатсан өвсний үнэр
ханхлахыг үзвэл мориндоо өвс тавьж өгөөд ирсэн бололтой.
Жаал хүү эсгий гутлаа углаад өвгөн аавтайгаа гарав. Цас сүрхий
хунгарлажээ. Гэвч салхин намдаад хааяа явган шуурга өрвөлзөж
байв. Жаал хүүгийн бие агзасхийж
— Яасан хүйтэн юм бэ! гэхэд
98