Page 91 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 91
газар тэнгэр нийлэх шиг болов. Тэр даруй их цас лавсан орж,
газар дэлхий цагаанаар эргэлдээд ойн мод ганхан найгаж, голын
усан бургилан буцалж, нүүр нүдгүй цасан шуурга тавилаа.
Уулын амны айлууд мал ахуйгаа амжин хурааж, юм хумаа
яаран оруулаад баахан түлээ мод базааж аваад гэртээ таг
суужээ. Намар эртийн энэ аймшигт шуурганаар ер хаашаа ч явах
билээ. Момун өвгөн гал түлэх зуур, сэтгэл зовсон янзтай
— Яагаад ийм сүрхий шуурга тавьдаг билээ? гэж гайхан
өгүүлээд, салхин исгэрэхийг чих тавин чагнаж, заримдаа
цонхоор шагайна. Гадаа харанхуй цасан хуйлран эргэлдэж
байжээ.
— Өвгөн чи дуугүй суугаач. Ийм юм анх удаа үзэж байгаа юу?
«Яагаад? Яагаад?» гэнэ шүү. Яах вэ өвөл болоод л тэр биз гэж
эмгэн нь үглэнэ.
— Ингээд нэг өдөр өвөл болчих гэж үү?
— Болохгүй яах юм? Чамаас асуух уу? Өвөл болох болоод л
болоо биз.
Яндан хүнгэнэн сорно. Жаал хүү гэр зуурын ажилд өвгөн
аавдаа хамжилцах гэж зүрх алдан жаахан даарсан авч галд
дулаацан, гэрийн дотор халуун давирхай, нарсны утаа үнэртэхэд
сэтгэл амарчээ.
Мань гурав оройн хоол идээд унтахаар хэвтэцгээжээ. Гадаа
цас дарж, салхин аймаар догширч байв.
Жаал хүү салхин улихыг чагнан хэвтэхдээ «Ойн дотор тун
аймаар байгаа байх даа» гэж бодож байжээ. Гэтэл хэн нэгний
гууглах бүдэг дуун сонсогдсонд хөвүүний сэтгэл тавгүй болов.
Нэг хүн нөгөөгөө гууглаж, хариуд нь ондоо хүн орилж байх шиг
дуулджээ. Ийм айхавтар шуурганаар уулын амны айлуудад хэн ч
ирэв гэж дээ? Миний чихэнд хий юм дуулдаж байгаа биз гэж
жаал хүү бодтол өвгөн аав, эмээ эхийн аль аль нь чих тавин
чагнаж, эмгэн
— Хүн ирлээ гэв.
— Тийм, байна гэж өвгөн их л итгэлгүй өгүүлснээ, — Ийм
шуурганаар хаанаас юу ирдэг билээ? гэж сэтгэл түгшин яаран
хувцаслажээ.
90