Page 87 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 87

Жаал хүүгийн сэтгэл овоо тайвшрав. Ер нь бие нь ч жаал
                гайгүй, толгой өвдөх нь бага зэрэг намджээ. Харин ч гарч, тэрхүү

                ирсэн машиныг харах юм сан. Дөрвөн дугуйтай юм бол уу,
                зургаан дугуйтай юм бол уу? Шинэ юм бол уу, хуучин ямбий
                машин юм бол уу? Чиргүүл нь ямар юм бол? гэж бодож байжээ.
                Тэр жилийн хавар нэг өдөр энэ уулын аманд цэргийн ачааны

                машин ирж билээ. Тэр машин нэн ч дэнхэр дугуйтай хамрыг нь
                тайрсан мэт хачин оготор монхор машин байв. Тэгэхэд залуухан
                цэрэг жолооч жаал хүүг кабиндаа суулгаж билээ. Мундаг шүү!
                Алтан мөрдөстэй нэг цэргийн дарга Орозкулын хамт ой модоор

                явж үзсэн юм. Урьд нь ер ингэдэггүй байтал юу болсон юм бол?
                     — Та нар тагнуул эрж яваа юм уу? гэж хөвүүний асуухад
                залуу жолооч мушилзан инээж
                     — Тийм ээ, тагнуул эрж явна гэхэд нь

                     — Манай үүгээр ганц ч тагнуул яваагүй ээ! гэж жаал хүү
                гунигтай өгүүлжээ. Жолооч учиргүй инээж.
                     — Явсан бол яах нь вэ? гэжээ.
                     — Хөөж мөшгөж барихгүй юу.

                     — Уухай, яасан шаламгай жаал вэ! Нас чинь даанч балчир
                байна даа. Тэгэхэд алтан мөрдөстэй цэргийн дарга Орозкултай
                ойгоор эргэж үзэх зуур жаал хүү мөнөөхөн залуу жолоочтой их
                юм ярьж амжиж билээ.

                     — Би машин болгонд, жолооч хүн болгонд дуртай гэж жаал
                хүү ярихад цаадах нь сонирхож
                     — Яагаад тэр билээ? гэжээ.
                     — Машин бол их бяртай, хурдан сайхан шүү. Бензиний үнэр

                нь хүртэл сайхан. Жолооч нар нь ч цөм залуухан, цөм Эвэрт гоо
                марлын үр сад юм. Залуу жолооч ойлгосонгүй
                     — Юу гэнэ ээ? Эвэртэй гоо гэж юу байдаг юм?
                     — Чи чинь мэддэггүй юм уу?

                     — Мэдэхгүй. Тийм жигтэй юм ер дуулаагүй юм байна.
                     — Чи ямар хүн бэ?
                     — Бас хасаг хүн, миний нутаг Караганда. Уурхайчны
                сургуульд байсан даа.

                     — Үгүй ээ! Чи хэний хүүхэд юм?
                     — Аав ээжийн л байхгүй юу




                                                             86
   82   83   84   85   86   87   88   89   90   91   92