Page 84 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 84

буцалсан мэт халуун бүгчим оргиод явчихжээ. Усан дотор нүдээ
                нээж харвал ёроолын алтан элс, жижиг хайрга тэргүүтэн усны үй

                олон хорхой шавж эргэн тойрон овоорон тойроод зөгий адил
                хуйларна. Хөвүүний амьсгаа давхцавч өөрийн эрхгүй халуун ус
                түүнийг урсгасаар л байв.
                     — Эвэрт гоо марал аа, намайгаа авраарай. Би бас таны үр

                сад шүү дээ гэж хөвүүн хашхирав.
                     Эвэрт гоо марал энэ үгийг дуулаад голын хөвөө даган
                харайлгахад түүний эвэрт салхин шуугьж байх нь сонстоно.
                     Хөвүүн хөнжлөө тийчлэн яртал бие аятай болох шиг болжээ.

                Хамаг биеийн нь хөлс цутгажээ. Ийм үед өвгөн аав нь түүнийг
                сайтар дулаалан хучдагийг санаад жаал хүү дахин хөнжилдөө
                лав шургав. Гэрт нэг ч хүнгүй, дэнлүүний гол дууссан учир гэгээ
                нь бүдэгхэн байв. Жаал хүү босож юм ууя гэтэл гадаа бас л хүн

                чанга хашхирах дуун гарав. Нэг хүн хэн нэгнийг аашилж, нэг нь
                уйлж, нөгөө нь аргадаж байх нь тодхон сонстжээ. Хэрүүлийн үгс,
                хүний хөлийн чимээ холилдон, цонхон тушаа хоёр хүн аахилан
                уухилж, бодвол нэг нь нөгөөг гулдран чирч байх шиг байв.

                Гэрийн хаалга түр хийтэл чимээтэй нээгдэхийг үзвэл эмгэний
                хилэн бадарч хүнд ихээр амьсгаадан, өвгөнийг гэрт түлхэн
                оруулав. Өвгөн ухаан мэдээ алдсан юм шиг харагдана. Нүд нь
                мэгдэн дүрлийжээ. Өвгөн аавыгаа ингэж их айсан царайтай

                байхыг хөвүүн урьд өмнө үзээгүй билээ. Эмгэн өвгөний элэг рүү
                ёврон суулгаад
                     — Зөнөг золиг, чи дуугүй суу. Хүн гуйгаагүй байхад битгий
                тийшээ оч. Тэд ийм хэрүүл зодоон гаргаж ямар үзээгүй биш.

                Гайгүй зүгээр өнгөрөөсэй гэж бодож байвал хошуу дүрэлгүй
                дуугүй суу. Миний үгэнд ор. Дуулж байна уу? Дуугүй байхгүй бол
                тэр чинь биднийг энэ нартаас тонилгож орхино. Ойлгож байна
                уу? Тэгвэл хөгшин бид хаашаа явах юм? Хаашаа явах вэ? гэж

                загнаад хаалга шидлэн бас л гарч оджээ.
                     Гэрийн дотор дахин чимээ имээгүй болов. Зөвхөн өвгөн
                түргэн түргэн амьсгаадаж цээж нь учиргүй хэрчигнэж байв. Тэр
                зуухны ёроолын гишгүүр дээр учиргүй салганан чичирч буй

                гараараа шанаа тулан суух авай. Өвгөн гэнэт сөхрөн, гараа
                дэлгээд хэнд ч зориулалгүйгээр




                                                             83
   79   80   81   82   83   84   85   86   87   88   89