Page 79 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 79

зогстол Гульджамал өрөвдөнгүй санаа алдаад
                     — Ядахдаа манай Сейдахмат шалав ирээсэй. Өнөөдөр л

                ирэх ёстой юм сан. Тэгвэл тэр гуалинг нь татаж гаргаад энэ
                хэрүүл зовлонгоос салах юм сан гэж ярихад Момун
                     — Энэ хэрүүл тэр гуалингаас болсон гэж үү дээ? гэж толгой
                сэгсэрнэ. Их бодол болж байтал ач хүү нь хүрч ирэхэд,

                     — Чи цаашаа явж тогло гэжээ.
                     Жаал хүү холдож, саравчинд ороод тэнд нуусан дурангаа
                авав. Тоосыг нь арчаад, «Бидний явдал бүтэлгүй л болоод
                байна. Номын сав бид хоёр л буруутай юм шиг санагдана. Ондоо

                сургууль байдаг болоосой. Тэгвэл би номын саваа аваад тийш
                очих юм сан. Тэгвэл намайг хэн ч мэдэхгүй. Ганцхан өвгөн аав
                минь л хөөрхий намайг эрэх болно. Тэгвэл дуран чи хэнтэй нөгөө
                цайран харагдах хөлөг онгоц харж байх билээ? Чи намайг загас

                болж чадахгүй гэж бодно уу? Харж л байгаарай би цагаан онгоц
                тийш сэлэн одох болно...» гэж ярьжээ.
                     Жаал хүү нуруутай өвсний ард орж ийш тийш дурандав. Нэг л
                урамгүй, удаан ч харсангүй. Өөр үед бол намрын өнгө орсон

                модот уул орой нь дун цагаан, бэл нь гал улаан их л сонин
                харагдаж буйг удтал ширтдэг сэн.
                     Жаал хүү дурангаа далд хийгээд саравчнаас гарч харвал
                өвгөн аав нь том тоногтой морь хөтлөөд гарч явав. Голын гарам

                тийш очих гэж явжээ. Жаал хүү өвгөн аавынхаа хойноос гүйтэл
                Орозкул муухай бархирах дууг сонсоод зогтусав. Орозкул дотуур
                цамцтай, дээл нөмөрсөөр гарч ирэхийг үзвэл царай нь үнээний
                дэлэн адил чинэрсэн хүрэн улаан болжээ. Момуныг

                хорсолтойгоор занаж
                     — Хүүе чи, морь хааш нь аваачих нь вэ? Байранд нь буцааж
                оруул. Чамтай чамгүй болно. Тэр гуалинг очиж битгий
                хөдөлгөөрэй. Одоо чи энд ажилгүй болсон шүү. Чамайг

                харуулын албанаас хална. Дуртай тийшээ зайлаарай! гэжээ.
                     Момун гашуунаар мушилзан инээвхийлж, морийг нь жүчээнд
                буцааж оруулав. Газар шагайж, гутлаа чирсэн Момуныг үзвэл
                энэхэн үес тун хөгшин, тун хариугүй давжаа атигар өвгөн

                харагдав.






                                                             78
   74   75   76   77   78   79   80   81   82   83   84