Page 78 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 78
гоо марал тун их гомддог гэсэн шүү дээ. Өвөө биднийг хуурсан
байвал яана...»
Момун өвгөн хоолоо идээд
— Хүү минь гарч бай. Жаахан ажил байна. Чи надад
хамжилцаад өгөөрэй. Би одоо гарлаа гэж ач хүүдээ аяархан
хэлэв.
Жаал хүү за гээд гарав. Түүнийг гарч одмогц,
— Чи хаачих нь вэ? гэж эмгэн өндөр дуугаар асуужээ.
— Явж гуалингаа татаж гаргая. Өдөр голын дунд гацааж
орхисон юм сан гэж өвгөнийг ярихад эмгэний дуу хадаж
— Чи сая ухаан оров уу? Охин чинь ямар янзтай байгааг
очиж үз. Хөөрхий Гульджамал гэртээ оруулсан байх. Чиний тэр
үр хүүхэд гаргадаггүй тэнэг амьтныг одоо хэн тоох юм бэ? Юу
гэж ярих нь вэ, очиж дуул л даа. Орозкул түүнийг чинь золбин
нохой шиг гэрээсээ хөөчихсөн шүү дээ... гэжээ.
— Хөөсөн бол хөөгөө л биз... гэж өвгөн гунигтай дуугарав.
— Уухай! Чи юу юм бэ? Охин хүүхэд завхарлаа, одоо ганц ач
хүүгээ номд сургаж дарга болгох гэж бодож байна уу? Гайгүй биз.
Чи ер хэнээс болж бүтэлгүй юм руу тэмүүлж байгаагаа мэдэж
байгаа биз. Бас Алабаш морийг нь унаж давхина гэнэ ээ. Харж л
байгаарай. Хэрээ мэдэж, хэнтэй ярьж байгаагаа бодвол таарна
шүү. Цаадах чинь чиний хүзүүг тахианы хүзүүнээс хялбархан
мушгиж орхих вий. Чи чинь хэдийнээс ингэж хүнд адардаг
болов? Хэдийнээс ийм сүрхий баатар болчхов? Охиноо гэртээ
суулгана гэж битгий бодоорой. Босго ч алхуулахгүй шүү...
Жаал хүү гадаа хашаа дотор уруу царайлан зогсож байв. Гэрт
эмэг эхийн дуу хадаж байтал хаалга нээгдэж Момун гарч иржээ.
Өвгөн, Сейдажматынд очтол Гульджамал үүдэндээ гарч ирээд
— Одоо орж хэрэггүй, сүүлд ор та гэж өвгөнийг хориглов.
Өвгөн сэтгэл үймрэн зогстол, — Зодуулаад уйлж сууна. Энэ хоёр
салсан юм байх. Хамаг юм ааваас боллоо гэж Бекей таныг их
харааж байна билээ гэж Гульджамал шивгэнэн ярьжээ.
Момун үг дуугарсангүй. Ер юу гэж дуугарах билээ? Одоо
төрсөн охин нь эцгийгээ харахгүй болжээ.
— Орозкул гэртээ архи уугаад сууж байна билээ. Чоно
чонондоо... гэж Гульджамал бас шивгэнэн ярив. Тэд хэсэг дуугүй
77