Page 74 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 74
Чингээд багш нь Желесай руугаа буцаж, өвгөн ач хүүтэйгээ
харихаар явав.
Жаал хүү өвгөнд дүүрүүлэн таг дуугүй явав. Өвгөн ч юу гэж
ярихаа мэдэхгүй байлаа.
— Чи их өлсөв үү?
— Үгүй, багш надад талх өгсөн.
— Миний хүү юм ярихгүй яагаа вэ?
Жаал хүү үг дуугарсангүй.
Өвгөн гэмшсэн мэт инээвхийлж
— Миний хүү их тунирхуу хүү байна гэж малгайг нь авч толгой
дээр нь үнсээд дахин өмсгөв.
Жаал хүү эргэж харсангүй.
Жаал хүү өвгөн аав хоёрын аль аль нь хүнд дүнсгэр бодолд
дарагдан таг дуугүй явлаа. Алабаш морин хазаар даран
тэмүүлэвч өвгөн амыг татсаар явав. Зайдан моринд хүүгийн бөгс
холгоно. Бас ч тэгээд яарах юм одоо үгүй болжээ.
Морь нь үүнийг мэдсэн мэт хазаар дарахыг больж намуухан
сайварлаж байв. Морь тургих, төвөр төвөр сайварлах туурайн
чимээ гарна. Ийм хөл хөнгөн морь унаад хөдөө хээр ганцаар
яваа бол дуу аялмаар санагдах нь бий. Ганцаар хүнд дуулах дуу
хаа мундаж билээ. Элдвийг санаж сарвайж явсан нь бүтээгүй
байж болно. Бага залуу насаа санаж, хайрлаж дурлаж явснаа
дурсаж болно... Хэзээ ч бүтэхгүй их юм санаж явснаа хүн хожим
дурсан, санаа алдах дуртай байдаг. Юунд хүрэх гэж санаж бодож
явснаа хүн хожим тэр бүрий мэдэх нь үгүй. Гэвч тэр тухайгаа
бодож, өөрийгөө дурсан санах нь цөөнгүй.
Сайхан явдалтай сайн морь гэдэг бол замын сайн хань мөн...
Момун өвгөн ч гэсэн ач хүүгийнхээ тайрмал шилийг, нарийн
хүзүү, дэлдэн чихийг харж явахдаа, миний амьдрал ингээд
бүтэлгүйгээр өнгөрчээ. Ажил хөдөлмөр хийх, бодох санах, уйдаж
гуних юм цөм өнгөрчээ. Одоо ганцхан энэ муу жаал, арчаагүй
амьтан л үлдэж дээ. Энэ жаалыг хөлийг нь дөрөөнд, гарыг нь
ганзаганд хүргээд тавьчихвал сайн юм сан. Гон бие үлдвэл
хэцүүднэ. Энэ хүү нялх нялзрай атал бас өөрийн авир суужээ.
Энэ жаалыг хайрламаар хүүхэд юм... Гэтэл Орозкул мэтийн хүн
бол нүд үзүүрлэн, буга хөөсөн чоно адил зовоож хаях болно...
73