Page 73 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 73
— Эмээ чи яв! Чиний хэрэг энд байхгүй. Гэртээ харь, битгий
гарч ирээрэй гэжээ. Эмгэн гомдож
— Чи яаж байна? Юу гэсэн үг вэ? Манай өвгөн яав? Юу
болов? гэхэд Орозкул
— Өөрөөс нь асуу гэжээ.
Бекей хүүхэн эр нөхрийн нойтон хувцсыг тайлж, хуурай дээл
авч өгвөл гаднаас халуун тогоотой цай оруулж аягалах гэтэл
— Цай уухгүй гэж ширүүн зангаад, —Архи байвал хийгээд
аль! гэжээ. Эхнэр нь нэг лонх архи гаргаж шилэн аяганд хийтэл
Орозкул
Дүүрэн хий! гэж тушаагаад шилэн аягатай архийг нэгмөсөн
хөнтөрч, дээл нөмрөн ширдэг дээр завилан суугаад
— Одоо чи миний эхнэр биш, би чиний нөхөр биш болсон
шүү. Чи одоо зайл, дахин манай гэрт хөл битгий тавиарай. Мэнд
дээрээ тонилсон чинь дээр шүү гэхэд нь Бекей орон дээр
цомцойн сууж уртаар санаа алдаж, нүдний нулимс гүйлгэнүүлэн
— Бас юу?.. гэж аяархан дуугарахад Орозкул
— Юу бас уу? гэж Гар! гэж зандарчээ.
Бекей гэрээс гүйн гарч элгээ тэврээд
— Зовлонт би энэ хорвоод юунд ч хүн болж төрөв дөө... гэж
аанай хашаагаар нэг орь дуу тавьжээ.
Энэ үес Момун өвгөн ач хүүгээ авах гэж хар хурдаар давхиж
байжээ. Алабаш бол тун ч хурдан морь. Гэвч Момун хүүхэд авах
цагаас хоёр гурван цагаар хожимджээ. Ач хүү нь замд ирж явав.
Нөгөө багш хүүхэн гэрт нь хүргэхээр явж байв. Багш нь мөн л
саарин гарлаад, мөн л нөгөө таван жил тайлаагүй пальтотойгоо
явж байв. Тэр эмэгтэй явган явж ядраад өвгөнийг хөмсөг
атируулан харж байв. Жаал хүү уйлж уйлчихсан бололтой номын
саваа барьж багшийнхаа хажууд их л уруу царайтай явж байв.
Багш эмэгтэй Момун өвгөнийг айхавтар сүрхий зэмлэжээ. Өвгөн
юу ч хэлэхгүй дуугүй газар шагайн зогсож байв.
— Энэ хүүхдээ цагт нь авч байхгүй юм бол дахин битгий
авчраарай. Надад найдсаны хэрэггүй шүү. Би өөрөө дөрвөн
хүүхэдтэй ядаж байна гэж багш эмэгтэйн хэлэхэд Момун бас л
уучлал эрж, дахин ийм явдал гаргахгүй гэж бас л ам өчиг өгчээ.
72