Page 68 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 68

— Чи энэ муу номын савнаас салж сандвал яадаг юм? Наад
                саваараа эхнэрээ хийвэл таарна. Тэгвэл бидэнд бэрийн сүй

                бэлэг энэ тэр гэхгүй амар... гэж эмээ нь загнадаг билээ.
                     Жаал хүү бол эмгэний энэ үгийг эс тооно. Ер учрыг нь ч онц
                олдоггүй билээ. Хамгийн гол нь хичээлээс хожимдохгүйг бодно.
                Жаал хүү гэрээс гүйн гарч өвгөн аавыгаа шалавдуулна.

                Сургуулийнхаа барааг харж байж сая санаа амарна.
                     Гэтэл нэг өглөө хичээлээс хожимдсон нь бий. Өнгөрсөн долоо
                хоногт Момун нэг өглөө үүр хяраалмагц босож дан морьтой
                голын цаана гарсан байжээ. Хүүхэд хүргэхээс өмнө ганц удаа ч

                болох нь ээ нуруу ачаад ирье гэж бодсон юм санжээ. Замдаа
                татлага нь задарч хамаг өвсөө савируулаагүй бол амжих л
                байлаа. Дахин засах хэрэгтэй болжээ. Гэтэл замдаа татлага нь
                алдууран яарч татсан татлага нь дахин алдуурч, ачсан өвсөө

                голын хөвөөнд унаган мунгинаж гүйцжээ.
                     Ач хүү нь голын цаад эрэгт сэтэрхий чулуун дээр гарч зогсоод
                номын саваар даллан өвөөгөө учиргүй дуудан бархирч байв.
                Өвгөн ач хүүгээ хараад яаравч яарахад даарна гэгчээр татлага

                аргамжийн үзүүр орооцолдоод тайлагдаж өгөхгүй нэлээн цаг
                барж дээ. Жаал хүү тэсэн ядан бархирахыг үзвэл лав уйлж
                байгаа бололтой. Өвгөн яарч, аргамж татлагаа орхиж, зайдан
                мордоод олмоор яаран гарчээ. Олмоор гарахад бас нэлээн удна.

                Ус их, урсгал ширүүн голын дотор давхиж болохгүй. Харин ч
                намар ус татарсан учир айлтгүй. Зун бол морьтой хүнтэйгээ
                урсаж болно. Момун өвгөн арайхийж гол гарч ирэхэд нь жаал хүү
                учиргүй мэгшин уйлж байжээ. Тэр өвгөнийг ч харалгүй,

                «Хичээлээс хожимдлоо» гэж үглэн уйлна. Өвгөн Момун ач хүүгээ
                морин дээрээс шүүрэн өргөж дүүрээд давхив. Сургууль нь ойр
                байдаг бол аштай юу. Жаал хүү өөрөө гүйгээд очихгүй юу. Жаал
                хүү замдаа тувт уйлж, хэчнээн аргадавч тусыг эс олжээ. Мань

                хоёрыг хүрэхэд хичээл нэгэнт орсон байлаа. Өвгөн ач хүүгээ
                ангид нь оруулж өгөөд багш эмэгтэйгээс уучлал гуйж, дахин
                яасан ч ийм явдал гаргахгүй гэж ам тангараг өгчээ.
                «Сургуулиасаа хожимдлоо» гэж ач хүү нь тэгж их уйлсанд

                өвгөний сэтгэл хөндөгджээ. «Ай тэнгэр минь, сургуульдаа яасан
                дуртай хичээлтэй жаал вэ!» гэж сэтгэл уяран боджээ. Гэвч жаал




                                                             67
   63   64   65   66   67   68   69   70   71   72   73