Page 66 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 66
— Тэгээд юу гэж? гэж Орозкул дүрсхийгээд явчхав. Үүнээс
болж өвгөнд жавтий хүртээж гарав. Орозкул өглөөнөөс хойш өө
эрж ядаж байтал өвгөн өөрөө сайхан өө далим гаргажээ.
— Тэр муу жаалыг уйлна гээд бид ажлаа орхих уу? Өглөөгүүр
хүүхэд сургуульд хүргэнэ гээд л сүйд болсон. За яах вэ хүргэж
өглөө. Одоо бас авах гэж явах уу? Би юу юм? Аль бид энд
тоглож наадаж байгаа юм уу?
— Хүү минь, хэрэггүй. Ийм өдөр уурлаж болохгүй. Би яах вэ,
хүүхэд хүлээж байгаа шүү дээ. Ийм өдөр уйлбал...
— Юу ийм өдөр гэж? Өнөөдөр юун тийм онцгой өдөр болов?
— Марал буга эргэж иржээ. Ийм өдөр юу хийх вэ...
Орозкул тэвдэж, гайхахдаа дуугүй болжээ. Тэр марал бугыг
ор тас мартсан байжээ. Уулын уруу өнхөрч, сүнсгүй айж явахад
нь нэгэн сүүдэр адил амьтан жирэлзэн өнгөрсөн шиг түүнд
санагдаж байжээ. Тийнхүү уулын эгц уруу өнхөрч явахад бүдүүн
гуалинд индүүдүүлэн няц даруулахад ойрхон явжээ. Тэгэхэд юун
марал буга харах, юун өвгөний балай үгийг дуулах сөгөөгүй
байжээ. Орозкул өвгөний нүүр рүү ойртон хэдий аяархан боловч
хортойгоор
— Чи ер намайг хэн гэж бодоод байна? Эрүүндээ сахалгүй
чинь хайран байна. Түүнээс биш сахлаас чинь шувтарч, бусдыг
өөрөөс тэнэг гэж үздэгийг чинь болиулах юм сан. Үхсэн хойно оо,
чиний тэр марал надад ямар пад байна аа? Би бас балай юм
бодож суух уу. Чи битгий үгээр дүйвүүлээд бай. Тэр гуалин
дээрээ оч. Энэ модыг гол гаргатал ганц ч үг бүү дуугар. Хэн
сургуульд явж, хэн уйлж байна надад ямар ч пад алга. Балай юм
ярихаа боль. Одоо хөдөлье... гэжээ.
Өвгөн түүний үгийг аанай дуугүй дагав. Энэ гуалинг зохих
газар аваачихаас нааш Орозкулын гараас мултрахгүй гэдгээ тэр
мэднэ. Эл учир дув дуугүй ажилдаа оржээ. Өвгөний сэтгэл хэдий
зововч ганц ч үг дуугарсангүй. Одоо ач хүү нь сургуулийн дэргэд
хүлээж буй. Хүүхэд бүхэн хэдийн тараад гэр гэртээ харьсан
байтал өвгөний өнчин хэнз хүү ганцаар зам харуулдан өвгөн
ааваа хүлээж буй.
Олон хүүхэд сургуулийн хаалгаар чихэлдэн гарч гэр гэрийн
зүг гүйлдэж байгаа нь өвгөний нүдэнд илхэн харагдаж байв. Тэд
65