Page 61 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 61

Гэтэл бас л зун цаг ирж, уулын нов ногоон нугад цагаан гэр
                ярайх болов. Хонь мал майлалдаж, гол горхины дээгүүр утаа

                манан татах болов. Наран ээж, сэнгэнэсэн сайхан айраг, цэцэг
                навчийн үнэр анхилах болов. Айлын гадаа нялх ногоон дээр
                суугаад олон танил найз нөхдийн хамт айраг ууж, хурганы мах
                идэж суух гэдэг юутай сайхан. Нэг аяга архи залгитал дотор нь

                халаад ургаа модыг үндсээр нь булга татаж өгсөн ч яадаг юм гэж
                санагдаад явчихна. Орозкул ийм үед урьд өгсөн ам өчгөө мартаж
                орхино. Их ойн том эзэн гэж хэлүүлж явах нь түүнд жаргалтай
                санагдана. Чингээд бас л мод өгнө гэж ам алдаж, бас л бэлэг

                хишиг авах ажээ.
                     Тэгээд уулын бас нэг өвгөн нарсны ургаа байх хоногийн тоо
                богинохон болж, гагцхүү намар болохыг хүлээх болно.
                     Гэтэл намар гэдэг нэг л мэдэхэд талыг хунин, уулнаа хүрч

                ирсэн байна. Өвс ногоо гандаж, модны навч унаж эхэлнэ.
                     Алим жимс боловсорч, хурга ишиг биежиж гүйцэв. Хоньчид
                хургаа ялгах цаг боллоо. Эхнэр хүүхнүүд зун хураасан цагаан
                идээгээ өвөл идэхээр уут савандаа хямгадах болов. Эрчүүл нь

                нам бэлийн бэлчээрээс хэнийх түрүүлж нүүхээ ярилцана. Зун
                Орозкултай ярилцсан нэг нь тийм өдөр, тийм цагт машинтай
                очиж, нөгөө өгнө гэсэн модыг чинь авна шүү гэж сануулдаг
                болов.

                     Тийнхүү өнөө орой чиргүүлтэй машин ирж хоёр урт гуалин
                ачиж явах ёстой байлаа. Нэгийг нь доош татаж, голын цаана
                машин хүрэх газар аваачсан байжээ. Нөгөөг нь одоо татаж яваа
                нь энэ. Орозкул хэрэв энэ гуалинг өгнө гэж ам алдан ууж

                идсэнээ одоо буцаан өгч болдог сон бол өгмөөр л байв. Ингэж
                махаа идэж явна гэдэг түүнд үнэхээр бэрх зовлонтой байжээ.
                     Гэтэл уулын мухарт ингэж үйлээ үзэж суухаа болих хувь
                тавилангүй байжээ. Өнөө үдэш машин ирж, хоёр гуалин шөнө

                ачих болно.
                     Мод ачсан машин хэл амгүй өнгөрвөл ч бас яах вэ. Сангийн
                аж ахуйг заавал дайрч, конторын үүдээр гарахаас ондоо зам
                байхгүй. Гэтэл сангийн аж ахуйд цагдаа, улсын байцаагч нар ер

                хэн ч аймгаас ирсэн байж болох шүү дээ. Хэрэв мод ачсан






                                                             60
   56   57   58   59   60   61   62   63   64   65   66