Page 58 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 58

газар л байгаа юм даа. Хотод бол шилэн байшинд хичээллэнэ.
                Багш нар нь хүзүүндээ зангиа зүүнэ. Гэвч хотод... Гудамжаар нь

                том том дарга нар үргэлж явна. Унадаг машиныг нь яана! Сайхан
                урт хар машин харахын завгүй л гулалзаад өнгөрөх нь тэр! Гэтэл
                хотын улс тэр машинуудыг огт анзаардаггүй юм шиг байдаг юм.
                Тэдэнд харах зав ч байхгүй, үргэлж л ийш тийш яаран гүйлдэнэ.

                Хот газар бол амьдрах шиг амьдарч байгаа юм даа! Хот орж л
                суух юм сан. Хотод бол хүнийг албан тушаалаар нь хүндэлж
                чадна. Хүндлүүлэх ёстой л юм бол хүндлүүлэх л хэрэгтэй. Том
                албан тушаалын даргыг томоор л хүндлэх хэрэгтэй. Ер их

                боловсон улс юм даа. Нэг айлд орж, зочлуулаад юм уу, бэлэг
                сэлт авлаа гэхэд оронд нь уулнаас гуалин булхайдаж өгөх гэж
                ингэж үйл тамаа үзэж явахгүй дээ. Энд бол нэг хүн тавь юм уу,
                сайн даа зуун төгрөг өгвөл оронд нь зөндөө мод ачиж явна.

                Тэгээд бас Орозкул хээл хахууль авдаг энэ тэр гэж элдвээр
                гомдол мэдүүлэхийг нь яана!.. Мөн ч харанхуй улс шүү.
                     Хот л орох юм сан... Энэ уул, ой мод, энэ муу ёрын гуалинг,
                энэ муу хөндий хоосон хэвлийт эхнэрийг, энэ муу мангуу

                өвгөнийг, тэр муу зулбасгатай нь цөмийг хаяж орхиод хот орж
                суух юм сан. Тэгвэл ч овьёосонд тавьсан цатгалан морь шиг
                жаргана даа. Тэгвэл өөрийгөө бусдаар заавал хүндлүүлнэ дээ.
                «Орозкул Балажанович гуай, орж болох уу!» гээд л зөвшөөрөл

                авч орох болно доо. Тэгээд хотын нэг хүүхэнтэй гэрлэчих юм сан!
                Тэгж яагаад болохгүй билээ? Ямар нэг жүжигчин юм уу,
                микрофон бариад бүжиглэж байгаад дуулдаг гоё хүүхнүүдийн
                нэгтэй сууж орхихгүй юу! Тэд гол нь том даргатай л сууж байвал

                болдог улс гэж ярьдаг юм билээ. Тийм нэг эхнэр сугадаад,
                хүзүүндээ зангиа зүүчхээд кино үзэх гээд алхаж явахгүй юу.
                Эхнэрийн гутлын өсгий тог тог дуугараад л үнэртэн танартан
                ханхлаад л хажуугаар өнгөрсөн хүн хамраа сунгаад л өнгөрч

                байх сан. Бас хүүхэдтэй болбол сайхан! Тэгвэл хүүгээ хууль
                цаазын сургуульд оруулж, охиноо төгөлдөр баян хуур дардаг
                болгох сон доо. Хот газрын хүүхэд харваас их ухаантай сэргэлэн
                шүү! Гэр орондоо дан оросоор ярина. Хөдөө тосгоны үг хэлээр

                толгойгоо зовоохгүй. Би бол үр хүүхдээ, «Аав аа, ээж ээ, ийм юм
                авъя, тийм юм авъя» гэдэг болгоно доо! Ер үр хүүхдээсээ юм




                                                             57
   53   54   55   56   57   58   59   60   61   62   63