Page 53 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 53

гэнэ. Уран дархан улсыг дуудаж нөгөө эврээ эцгийн булшин дээр
                зоолгож гэнэ.

                     — Марал буга алдаг ямар ёс гарав? Эвэрт гоо марлын удам
                судрын амь насанд хэн ингэж аймшиггүй халдав? гэж өвгөд
                хөгшид дургүйцэж гэнэ. Гэтэл баян хөвүүд
                     — Энэ марлыг бид харьяат нутгаасаа агнасан юм. Манай

                харьяа нутаг дэвсгэрт буй ялаанаас өгсүүлээд тэмээ хүртэл
                явдаг, мөлхдөг, нисдэг амьтан болгон бидний юм. Бид өөрийн
                юмаа яаж ч байсан та нарт падгүй гэж омогдож гэнэ.
                     Зарц албат нар нь өвгөчүүлийг ташуурдан жанчиж, моринд

                буруу харуулж унуулаад шившиглэн хөөж гэнэ ээ.
                     Тэр өдрөөс эхлэн Эвэрт гоо марлын удам сударт маш их гай
                түйтгэр тохиолдох болжээ. Бараг хүн болгон цагаан марал буга
                агнадаг болжээ. Бугын омгийн хүн болгон эцэг өвгөдийнхөө булш

                бунхан дээр марал бугын эвэр тавьдаг болжээ. Насан өөд
                бологчийн булшин дээр бугын эвэр тавихыг хамгийн их буян гэж
                үзэх болжээ. Бугын эвэр олж тавьж чадаагүй хүнийг ёс журамгүй
                хүн гэж үзэх болжээ. Марал бугын эвэр өвөр хоорондоо

                андалдах болж, олноор нөөж дарах болжээ. Эвэрт гоо марлын
                омгийн зарим нэг нь бугын эврээр элдэв уран гоё эд хийж мөнгө
                зоосоор зардаг болжээ. («Ай хүү минь, мөнгө зоос буй газар
                сайн, сайхан бүхэн алга болдог юм даа»).

                     Ишиг хөл нуурын марал буга ингэж барагдахад хүрч гэнэ.
                Бугыг хайр найргүй намнадаг болж гэнэ. Марал буга хүний мөр
                гараагүй их их байц хаданд гаравч хойноос олж намнадаг болж
                гэнэ. Анч мөрч ноход тавьж үргээлгээд анчид далд газраас

                алдалгүй харван алдаг байжээ. Марал бугыг сүрэг сүргээр нь
                агнадаг болж гэнэ. Анчид олон салаа эвэртэй буга алах гэж
                хоорондоо мөрийцдөг болж гэнэ.
                     Марал буга үзэгдэхгүй болж, ой мод хоосорчээ. Шөнө дунд,

                өглөө үүрээр марал бугын урамдах дуун дуулдахгүй болжээ. Ойн
                цоорхойд бэлчин буй бугын сүргийг нэг ч хүн олж үзэхгүй болж
                гэнэ. Марал буга эврээ нуруундаа наагаад их ганга жалгын
                дээгүүр шувуу адил дүүлэн харайхыг нэг ч хүн олж үзэхгүй болж

                гэнэ. Хойч хойчийн улс насаараа марал буга олж харахгүй
                болжээ. Гагцхүү түүний тухай домог үлгэрээс дуулж, хааяа булш




                                                             52
   48   49   50   51   52   53   54   55   56   57   58