Page 48 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 48

эмгэний юу хэлж байгааг ухаарах тэнхээ байсангүй ажээ. Тэртээ
                доор ууртай ширүүн давлагаан оволзоно. Доголон цоохор эмгэн

                хоёр жаалыг эгц эргийн дээрээс түлхэх гэж ханцуй шамлан
                     — Хоёр хүүхэд минь тэврэлдэж, эцсийн удаа салах ёс хий.
                Хувь зохиол гэдэг ийм байдаг. Намайгаа уучлаарай. Би энэ
                хэргийг бусдын эрхээр хийж байгаа юм шүү. Одоо яая гэхэв.

                Харин та нарт бол буян болно... гэж хэлж дуусаагүй байтал
                хажуугаас
                     — Агуу их ухаантан эхнэр, хүлээж бай! Энэ гэмгүй номхон
                хүүхдийг битгий хөнөө! гэж гэнэ. Доголон цоохор эмгэн эргэн

                хартал бугын эх сайхан гоо марал зогсож байхыг үзээд ихэд
                гайхжээ. Гоо марлыг ажвал, уураг шиг дун цагаан зүстэй,
                ботгоны унгас шиг хүрэн бор хэвлийтэй, намрын хатсан модны
                мөчир шиг олон салаа эвэртэй, хөхүүл эхнэрийн хөх шиг цулцгар

                цагаахан дэлэнтэй үзэсгэлэнт сайхан амьтан байжээ. Дүрэлгэр
                том нүд гунигтайяа ширтэж байжээ.
                     — Чи хэн бэ? Яагаад хүний хэлээр ярина? гэж доголон
                цоохор эмгэн асуужээ.

                     — Би гоо марал байна аа. Өөрийнхөө хэлээр яривал чи
                ухаарч, миний үгэнд орохгүй шүү дээ. Тэр учир хүний хэлээр
                ярьж байна гэв.
                     — Гоо марал чи юу гэв ээ?

                     — Их ухаантан эхнэр минь, энэ хоёр хүүхдийг надад өг!
                     — Чи эднээр яах нь вэ?
                     — Миний хоёр зорголыг хүн алчихлаа. Би үр болгох хүүхэд
                эрж явна аа.

                     — Чи энэ хоёрыг тэжээх гэж үү?
                     — Тийм ээ, их ухаантан эхнэр минь гэхэд нь доголон цоохор
                эмгэн инээж
                     — Гоо марал чи сайн тунгаан бодсон уу? Энэ хоёр бол хүний

                үр сад юм. Хожим том болоод чиний үр зорголыг алах болно шүү
                дээ... гэж гэнэ.
                     — Энэ хоёр том болоод миний зорголыг алахгүй. Би бол энэ
                хоёрын ээж, эд миний хүүхэд болно. Тэгэхлээр эд эгч дүү нараа

                ална гэж үү? гэж согоо хариулж гэнэ.






                                                             47
   43   44   45   46   47   48   49   50   51   52   53