Page 47 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 47
өргөөнд аваачиж гэнэ. Гэтэл шивэр авир яриа үүсэж киргиз
омгийн хоёр хүүхэд үл мэдэгдэх зүгээс ирсэн гэнэ. Энэ юу болж
байна? гэж сандралдан шуугилдаж, олон бүгдээр найр наадмаа
орхиж, хааныхаа өргөө рүү гүйлдэж гэнэ. Энэ үед хаан цас мэт
цагаан ширдэг дэвсүүлж олон жанжинтайгаа балаар амталсан
айраг ууж, магтаалын дуу чагнаж байжээ. Харц албат нар нь
цугларан ирэхэд хаан учиргүй уурсаж, «Тануус яагаад хүнийг
тайван суулгахгүй байна? Бид киргиз омгийнхныг хүйс тэмтэрч
орхисон биш үү? Та нарыг би Энесай мөрний үүрдийн эзэн
болгосон биш үү? Та муусайн аймхай амьтад юунд гүйлдэн
ирэв? Та нарын өмнө хэн зогсож байна, харцгаа! Хөөе! доголон
цоохор эмгэн хаана байна» гэж өндөр дуугаар бархирсанд олны
дотроос нэгэн доголон цоохор эмгэн гарч ирж гэнэ. Хаан түүнд
зарлиг буулгаж, «Энэ хоёр жаалыг ой руу аваад яв. Киргиз
омгийн угсааг энэ хоёроор эцэс болго. Тэднийг олон үед хэн ч
дурсахгүй болго! Цоохор доголон эмгэн чи яв. Миний хэлснийг
зарлигийн ёсоор болго!» гэж гэнэ.
Доголон цоохор эмгэн үг дуугүй мэхийн ёслоод хоёр жаалыг
хөтлөн ой руу явжээ. Тэд ой дотуур явж явж, Энесай мөрний
эргийн нэгэн өндөр хясаан дээр гарчээ. Доголон цоохор эмгэн
хоёр хүүхдийг өндөр эргийн ирмэг дээр зогсоогоод түлхэж
унагахын өмнө
— Сүрлэг их Энесай мину! Гүн усанд чинь уулыг хаявал чулуу
мэт тунаюу. Зуун наст нарс мод хаяваас зомгол адил урсгаюу.
Одоо өөрийнхөө хоёрхон ширхэг элс-хүний хоёр үр садыг урсган
од доо! Энэ хоёрт энэ хорвоод багтах шингэх газаргүй болжээ.
Энесай их мөрөн чамд би юу заах билээ? Одны оронд хүн
байсан бол тэнгэрт багтахгүй байсан биз. Загасны оронд хүн
байсан бол тэнгис голд багтахгүй байсан биз. Энесай их мөрөн
чамд би юугаа хэлэх билээ? Энэ хоёр хүний үрийг урсган од доо.
Энэ хоёр жаал хар муу санаа байхгүй, хар муу үйл үйлдээгүй,
хүний гай зовлонг амсаагүй, хүнд гай зовлон учруулаагүй балчир
ахуйн ариун тунгалаг сэтгэлтэй дээрээ манай зэвүүн ертөнцөөс
халин одог доо! Сүрлэг их Энесай минь энэ хоёрыг аваад яв даа!
Бяцхан хөвүүн, охин хоёр учиргүй уйлж байжээ. Тэртээ доош
харахаас зүрх халтирам өндөр эргийн дээр зогсож буй хоёрт
46