Page 43 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 43

өшөө хорсол зангиддаг цаг байжээ. Цусаа урсгалцсаар байтал
                цэцэн ухаантай хүн үгүй болж, тэр олон дайсныг хооронд нь

                эвлэрүүлэх хүн үгүй болжээ. Дайсныг гэнэдүүлэн дайрч, харийн
                омгийн хүн ардыг толгой дараалан хядаж, мал хөрөнгийг нь
                булаан авдаг хүнийг хамгийн ухаантай эрхэм хүн гэж тооцдог
                болжээ.

                     Тэр үед хөвч тайгад нэгэн жигтэй шувуу нисэн ирж гэнэ ээ.
                Тэр шувуу шөнөжин модны мөчир дамжин, «Их гай ирэх нь! Их
                гай ирэх нь!» гэж хүний хэлээр гомдоллон уйлж дуулдаг байжээ.
                Шувууны хэлсэн тэр аймшигт цаг ирж гэнэ ээ.

                     Тэр өдөр Энесай мөрнөөр суудаг киргиз омгийнхон ахмад
                жолоодогчоо оршуулжээ. Кульче баатар хэмээх тэр хүн киргиз
                угсаатныг олон жил дагуулан, олон удаа аян дайн хийж, олон
                удаагийн тулалдаанд цавчилдан гарсан хүн юм байжээ. Тэр

                баатар дайнд шархтаж үзээгүй боловч өөд болох цаг нь иржээ.
                Баатрын нэгэн овогтон хоёр өдөр маш ихээр гашуудаж, гурав
                дахь өдөр баатрынхаа шарилыг эх газартаа нутаглуулах болж
                гэнэ ээ. Эртний заншлаар тэр аймгийнхан цөм жолоодогчийнхоо

                шарилыг өргөж, Энесай мөрний эгц өндөр эргийн дээгүүр
                явуулж, эх болсон Энесай мөрөнтэй эцсийн удаа салах ёс
                гүйцэтгүүлдэг байжээ. «Эне» гэдэг нь эх, «сай» гэдэг нь гол
                голтрог гэсэн үг ажээ. Тэгээд үхсэн баатраараа,


                     Чамаас өргөн мөрөн байна уу, Энесай минь

                     Чамаас энхрий нутаг байна уу, Энесай минь
                     Чамаас гүн зовлон байна уу, Энесай минь
                     Чамаас эрх чөлөөтэй юм байна уу, Энесай минь


                     Чамаас өргөн мөрөн байхгүй, Энесай минь
                     Чамаас энхрий нутаг байхгүй, Энесай минь

                     Чамаас гүн зовлон байхгүй, Энесай минь
                     Чамаас эрх чөлөөтэй юм байхгүй, Энесай минь...

                     гэж Энесай мөрний тухай дууг эцсийн удаа дуулуулахын тулд
                тийнхүү мөрний эргээр авч явдаг байжээ.








                                                             42
   38   39   40   41   42   43   44   45   46   47   48