Page 45 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 45
амжсангүй ажээ. Чингээд урьд хожид үзэгдээгүй их алаан хядаан
болж, киргизүүдийг толгой дараалан хүйс тэмтэрчээ. Ер эр
зоригтой гэгддэг киргиз омгийнхныг ингэж гэнэт дайрах гэж
дайсан урьдаас бодсон юм байжээ. Энэ булай явдлыг хожим
дурсан санах хүнгүй болгох, энэ булай явдлын өс хонзонг хожим
авах хүнгүй болгох гэж бүгдийг толгой дараалан хүйс тэмтрээд,
цаг үе улиран өнгөрсөн тэр явдлын ул мөр элсээр хучсан мэт
балран арилна гэж боджээ.
Хүнийг төрүүлж өсгөхөд удаан хугацаа хэрэгтэй, харин алж
хядахад ядах юмгүй. Өдий төдий олон хүн толгойгоо тас
цавчуулаад цусан шалбааг дотор хэвтэж байжээ. Өдий төдий
олон хүн дайсны жад мэснээс зугтааж мөрөн голд үсрэн орж,
Энесай мөрний давалгаанд живж үхжээ. Оргож амжсан хүн үгүй,
амьд үлдсэн хүн үгүй гэнэ. Гэр орныг нь цөмийг нурааж
шатаажээ. Эрстсэн олны хүүрийг өндөр эргийн дээрээс Энесай
мөрөнд хаяж дээ. Дайснууд, «Энэ нутаг одоо манайх боллоо.
Энэ ой одоо манайх боллоо. Энэ мал сүрэг одоо манайх
боллоо» гэж учиргүй хөөрч гэнэ дээ.
Дайсан маш их олз омог олж буцахдаа ой модноос эрэгтэй
эмэгтэй хоёр хүүхэд гарч ирснийг мэдсэнгүй ажээ. Тэр хоёр
дүрсгүй жаал өглөө хажуугийн модонд очиж сээзгийний дурс
хуулахаар эцэг эхдээ хэлэлгүй сэмхэн оргож явсан байжээ. Ой
модонд орж наадсаар яваад мэдэлгүй битүү их ширэнгэд
орчихсон юм байжээ. Хүмүүс шуугилдан орилолдож, дайн
байлдааны их чимээ үүсэхийг дуулаад гэрийн зүг гүйсэн боловч
хожимджээ. Тэр хоёрыг харьж ирэхэд эцэг эх, эгч дүүс нь цөм
алуулсан байжээ. Хоёр хүүхэд эцэг эх ч үгүй, омог угсаа ч үгүй
хоцорч гэнэ дээ. Үнсэн товрог болсон гэрийн буурин дээгүүр ийш
тийш хэчнээн гүйвч нэг ч амьд амьтантай тааралдсангүй ажээ.
Ингэж нэгэн цагт өнчрөн, нарт дэлхийд хоёулхнаа хоцорч гэнэ
ээ. Гэтэл алсад бөөн их тоос харагдаж гэнэ. Дайсан саяхан
цусан далай урсгаж олзолсон мал хөрөнгийг нь тууж явсан юм
байжээ.
Хоёр жаал тэр тоосыг үзээд хойноос нь явжээ. Тэрхүү заналт
дайсны хойноос уйлж гуугласаар гүйгээд л байж гэнэ. Тэр хоёр
бол аргагүй балчир хүүхэд учраас зандалчин алуурчнаас
44