Page 41 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 41
тэнгийнхэн үр хүүхдийнхээ хурим найрыг хийж байхад би
яачихсан эр вэ? Үр хүүхэдгүй хүнийг ер ямар хүн гэх юм бэ?
Бекей эгч ч бас уйлж унжиж, эр нөхрийнхөө санааг дагуулах
гэж бөөн ажил болно. Далд хийсэн лонх архиа гаргаж,
сэтгэлийнхээ гашууныг засахын тул өөрөө бас балгалцана.
Уусаар цаашилна. Гэтэл Орозкулын зэрлэг зан нь гэнэт хөдөлж,
хамаг уур хорслоо эхнэртээ гаргана. Гэтэл эхнэр нь юм бүхэн
дээр Орозкулыг уучлан хэлтрүүлнэ. Өвгөн аав ч уучилна.
Орозкулыг бариад хүлчих хүн байхгүй. Орозкул агсамнаж
агсамнаж унтана. Маргааш өглөө болоход эхнэр нь хэдий хөх
няц болсон байвч цайг нь чанаж өгнө. Өвгөн морийг нь
эмээллэнэ. Орозкул цай уугаад мордож, мөн л Сан-таш уулын
бүх ойн эзэн, дарга хүн явах нь тэр. Энэ Орозкулыг хэдийн усанд
хаячих болсон хүн шүү гэж хэний ч толгойд үл орно.
Шөнө болов. Жаал хүүгийн шинэ номын сав авсан анхны
өдөр ингэж дуусав.
Жаал хүү унтахаар ор дэрээ засаад номынхоо савыг тавих
газраа олж ядна. Тэгээд дэрнийхээ хажууд тавьжээ. Ангийн нь
хүүхдийн бараг тал хувь нь ийм номын савтай гэдгийг жаал хүү
яахин мэдэх билээ. Үүнийг хожим мэджээ. Гэвч тэр нь хамаа
алга. Түүний номын сав тэртээ тэргүй ер бусын онцгой сав
хэвээрээ л байх юм чинь. Жаал хүүгийн бяцхан амьдралд шинэ
үйл явдал болж, нарт ертөнцөд цорын ганцаар, гагцхүү номын
савтайгаа үлдэх тийм өдөр ирнэ гэдгийг жаал хүү бас л яахин
мэдэх билээ. Энэ бүхний шалтгаан бол түүний хамгийн дуртай
Эвэрт гоо марлын үлгэр байжээ.
Тэр үдэш энэ үлгэрийг яагаад ч юм дахин нэг удаа сонсохыг
жаал хүү онц хүсэж байжээ. Хөгшин Момун бол энэ түүхийг ярих
дуртай, ярихдаа нүдээр үзсэн мэт урт урт санаа алдаж, уйлж,
заримдаа дуугүй болж, бодол болж байгаад ярьдаг билээ.
Гэвч жаал хүү өвгөн аавын сэтгэлийг үймүүлэхийг
зүрхэлсэнгүй. Өвгөн аав нь ондоо бодолд дарагдан суугааг тэр
мэднэ. Жаал хүү номынхоо савд ингэж өгүүлжээ. «Өвгөн ааваар
сүүлд яриулна. Одоо би Эвэрт гоо марлын үлгэрийг чамд өвгөн
аав шиг нэг ч үг гээлгүй ярьж өгье. Би хэнд ч дуулдахгүй их
аяархан ярина шүү. Чи чагнаж бай. Би юм бүхнийг кинонд гардаг
40