Page 37 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 37

эрт цагт тийм байсан юм гэж өвөө ярьдаг юм. Би, та ер бид цөм
                Эвэрт гоо марлын үр сад юм гэнэ ээ...

                     Өвөл бид ингэж л суудаг улс даа. Өвөл их урт болно. Өвгөн
                аав надад ингэж үлгэр ярьж өгдөггүй сэн бол би хачин их уйдах
                байсан биз.
                     Хавар бол сайхан. Хавар дулаармагц хоньтой айлууд уулын

                бэлчээрт нүүж ирнэ. Тэр үес бид ч хань бараатай болно. Харин
                манайхаас цааш, голын цаана хэн ч үл нутаглана. Тэнд зөвхөн
                ой мод, ойн амьтан байна. Тийш нь нэг ч хүн алхуулахгүй,
                тэндээс нэг ч мөчир хугалуулахгүй гэж амны харуул тавьсан юм

                чинь. Манай тэнд заримдаа эрдэмтэн улс очдог. Хоёр эмэгтэй
                ирсэн чинь хоёулаа өмд өмсдөг юм билээ. Бас нэг атигар өвгөн,
                нэг залуу хүн байсан. Тэр залуу нь дадлага хийж дагалдан явсан
                юм. Тэд сар болохдоо дандаа өвс, навч, цэцэг түүдэг юм. Тэдний

                ярих нь манай Сан-Таш уулын ой мод шиг тийм мод дэлхий дээр
                тун ховордож байгаа юм. Бараг байхгүй гэж хэлж болно. Тиймийн
                тул ойн мод болгоныг хайрлаж цагдах хэрэгтэй гэдэг юм.
                     Би бодохдоо, өвгөн аав л дэмий мод болгоныг хайрлаж явдаг

                хүн бол уу гэж бодно. Орозкул ах нарсан гуалин хүнд бэлэглэхэд
                өвгөн аав их дургүй шүү.
                     III

                     Цагаан онгоц холдов. Яндан нь ч ялгарч харагдахаа болив.
                Бараа тасрах тун ч дөхөж байжээ. Жаал хөвүүн одоо эцгийнхээ

                онгоцонд суугаад хөвж явна гэдэг бодлоо таслах хэрэгтэй болов.
                Хүүгийн бодол их сайхан бодол болов. Гэтэл төгсгөл нь нэг л
                хачин. Хэрхэн загас болж гол нуурыг дамжиж, хэрхэн цагаан
                онгоцтой золгож эцэгтэйгээ уулзсанаа бодоход хялбархан.

                Эцэгтээ ярих гэсэн юмаа цугийг нь ярьжээ. Түүнээс цааш л нэг
                авцалдахгүй болжээ. Юу гэвэл, жишээ нь, нуурын хөвөө хэдийн
                харагдан, усан онгоц боомтыг чиглэлээ гэж бодъё. Усан цэргүүд
                буухад бэлтгэж, аав нь ч бас харих хэрэгтэй. Эхнэр нь хоёр

                хүүхдээ хөтлөөд боомтод ирээд хүлээж байгаа. Тэгэхлээр би яах
                вэ? гэж хүү бодно. Эцгээ дагаад очих уу? Аав намайг дагуулж
                харих бол уу? Дагуулж харьсан ч гэсэн эхнэр нь «Энэ хэний







                                                             36
   32   33   34   35   36   37   38   39   40   41   42