Page 42 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 42

шиг ярих, харах дуртай юм. Энэ явдал цөм үнэн түүх гэж өвөө
                хэлдэг юм. Урьд эрт цагт нэг ийм явдал болжээ...» гэж жаал хүү

                үлгэрээ эхэлжээ.
                     IV



                     Энэ явдал эрт дээр үед болжээ. Энэ дэлхийд өвснөөс мод

                элбэг энэ нутагт газраас ус далай элбэг байх цагт киргизийн
                нэгэн омог хүйтэн уст их мөрний хөвөөнд амьдран суудаг
                байжээ. Тэр мөрнийг Энесай мөрөн гэдэг ажээ. Энесай мөрөн
                алс хол Сибирь нутгийг зорин урсана. Сибирь нутаг бол дан

                мориор явахад гурван жил, гурван сарын газар. Тэр мөрөн одоо
                Енисей мөрөн нэртэй болжээ.

                     Чамаас өргөн мөрөн байна уу, Энесай минь
                     Чамаас энхрий нутаг байна уу, Энесай минь

                     Чамаас гүнзгий зовлон байна уу, Энесай минь
                     Чамаас илүү эрх чөлөө байна уу, Энесай минь

                     Чамаас өргөн мөрөн байхгүй, Энесай минь
                     Чамаас энхрий нутаг гэж байхгүй, Энесай минь
                     Чамаас гүн зовлон байхгүй, Энесай минь
                     Чамаас илүү эрх чөлөө байхгүй, Энесай минь!


                     гэж дуунд гардаг мөрөн байжээ.

                     Энесай мөрний нутагт элдэв олон үндэстэн суудаг байжээ.
                Тэр олон үндэстэн үргэлж өвөр хоорондоо дайсан болж, аж
                төрөхөд их л бэрх цаг байж гэнэ. Цаадуул нь киргиз рүү уулгалан

                довтолдог байж. Киргизүүд бас хариу уулгалан орж, орон
                байшинг нь түймэрдэж, улс олныг нь алж талж, адгуус малыг нь
                намнан ирдэг байж гэнэ ээ. Тэр цагт хэн дийлснээ хяддаг, их
                алалддаг цаг байжээ. Хүн хүнийг хайрладаггүй байжээ. Хүн
                хүнийг хяддаг байжээ. Сүүлдээ тариа тарьдаг, мал адгуулдаг, ан

                гөрөө хийдэг хүнгүй болжээ. Гагцхүү бусдыг уулгалан дайрч хүн
                ардыг нь хядаж, эд агуурсыг нь булааж аж төрдөг болж гэнэ ээ.
                Алуулсны хариуд улам их цус урсгаж, өшсөний хариуд улам их





                                                             41
   37   38   39   40   41   42   43   44   45   46   47