Page 46 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 46
зугтаахын оронд хойноос нь гүйж яваа нь тэр! Хоёр хүүхэд
гагцхүү тэр дээрэм тонуул болсон муу ёрын нутагт хоёулхнаа
үлдэхгүйг боджээ. Хоёр жаал хөтлөлцөөд мал адуу тууж яваа
улсын араас бид хоёрыг аваач! гэж хэчнээн гуугласан авч тэрхүү
адуу малын унгалдах нижигнэх их чимээнд тэр хоёрын бяцхан
дуу зандалчдын сонорт яаж хүрэх билээ.
Хоёр жаал их л удаан дагасан боловч гүйцсэнгүй, эцээд
газарт үхэтхийн унажээ. Маш их айж, ийш тийш харж ч чадахгүй,
хөдөлж ч чадахгүй, бие биедээ наалдан хэвтсээр унтсанаа ч
мэдсэнгүй.
Өнчин хүүхдийг заяа түшдэг гэдэг үг учиртай үг юм. Тэр шөнө
хээрийн араатан амьтан хавьтсангүй, зүв зүгээр хонож дээ. Нэг
сэрсэн чинь өглөө болчихсон байна гэнэ. Наран мандаад шувуу
жиргэн донгодож байжээ. Хоёр жаал өглөө босоод мөнөөхөн
тууврын замыг дагаж явжээ. Замдаа жимс, үндэс түүж идсээр
гурав хоног явж, нэгэн өндөр уул дээр гарчээ. Уул дээрээс
харвал нэгэн их ногоон нуга талд тоо томшгүй олон гэр бариад,
тоо томшгүй олон түүдэг гал ноцоож галыг тойрон тоо томшгүй
олон хүн бужигнаж их найр хийж байжээ. Охид хүүхнүүд нь
дүүжин дээр дуу дуулан наадаж, бөхчүүл нь олныг зугаацуулан,
бүргэд шиг эргэлдэн барилдаж, хэн нэгнийгээ чулуудаж байж
гэнэ. Дайсан дийлсний баяр хийж байгаа юм байжээ.
Хоёр жаал очих уу, байх уу, гэлцэн уул дээр нэлээн зогсжээ.
Гэтэл шарсан мах, боов боорцог, зэрлэг сонгинын үнэр анхилсан
задгай галын дэргэд очмоор санагдаад огт болсонгүй гэнэ ээ.
Хоёр жаал тэссэнгүй уулнаас бууж очвол олон бүгдээр
гайхалдан тойрч,
— Та хоёр хэний хүүхэд вэ? Хаанаас ирэв? гэжээ.
— Бид хоёр их өлсөж явна. Идэх юм өгөөч! гэж хоёр хүүхэд
гуйжээ. Хоёр хүүхдийн үг хэлээр аль газрын хүүхэд болохыг тэд
тааварлаж, тойрон шуугилдаж, энэ хоёр хүүхдийг алах уу, хаанд
аваачиж өгөх үү? гэж баахан маргаан болж гэнэ ээ. Ингэж
маргалдаж байх зуур өр нимгэнтэй нэгэн эхнэр хоёр хүүхдэд
жаахан адууны чанасан мах өгчээ. Хоёр хүүхдийг хаанд аваачих
болж, нөгөө хоёр нь махнаас салдаггүй гэнэ ээ. Хоёр жаалыг
үүдэнд нь мөнгөн алмас барьсан харуул зогссон өндөр улаан
45