Page 49 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 49
— Ая, хүн гэдэг ямар амьтан болохыг гоо марал чи мэдэхгүй
байна. Хүн гэдэг ойн зэрлэг амьтантай адилгүй. Бие биеэ
хайрлах гэж огт үгүй шүү. Энэ хоёр өнчин хүүхдийг чамд өгмөөр
байна. Тэгвэл миний үгний үнэн болохыг чи биеэр үзэх болно.
Гэтэл энэ хоёр хүүхдийг чиний улаан нүүрэн дээр хүн ална даа.
Тэгэхлээр чамд зовлон дээр чинь зовлон нэмэхийн нэмэр шүү
дээ гэж доголон цоохор эмгэн хэлжээ.
— Энэ хоёр хүүхдийг би хүн олохгүй алс хязгаар нутагт аваад
явна. Их ухаантан эхнэр минь, энэ хоёрыг өршөөж тавь даа. Би
энэ хоёрын үнэнч ээж нь болно. Дэлэн хөх чинэрээд хөхүүлэх үр
хүүхэд эрж явна гэж гэнэ. Доголон цоохор эмгэн бодож байгаад
— Хэрэв тийм бол энэ хоёрыг шалав аваад яв даа. Энэ хоёр
өнчин амьтныг тэр алс хязгаар нутагтаа аваад яв. Харин тэр
алсын замд энэ хоёр хөнөөгдвөл, аль дайралдсан дээрэмчин
улсад алагдвал, том болоод чиний энэ сайхан сэтгэлийг хар
санаагаар хариулбал гоо марал чи хар толгойдоо гомдоорой гэж
гэнэ ээ.
Гоо марал доголон цоохор эмгэнд тал өгөөд хоёр хүүхдэд,
— Одоо та хоёр миний үр, би та хоёрын ээж боллоо. Би та
хоёрыг ой мод бүрхсэн цасан уулын дунд орших Ишиг хөл
хэмээх их далайн хөвөө нутагт аваад явна даа гэж гэнэ.
Хөвүүн охин хоёр тэсгэлгүй баярлан, гоо марлыг дагаж
хөөрөн гүйлдэж гэнэ. Гэтэл ертөнцийн нэг захаас нөгөө мухарт
хүрэх холын замд ихэд ядарч гэнэ. Эвэрт гоо марал эх нь амтат
цагаан сүүгээ хөхүүлж, шөнөд нь дулаан биедээ наалдуулан
хонож, явсаар их л олон хоног явж гэнэ ээ. Төрсөн нутаг Энесай
мөрнөөс их хол явсан боловч шинэ нутаг Ишиг хөл нуур хүртэл
яагаа ч үгүй байж гэнэ. Зун намар өвөл хавар дөрвөн цагийн
улирал ээлжлэн улирсаар байж гэнэ. Тэд дандаа дүнсгэр их ой
мод, төөнөм халуун хээр тал, өргөн их говь, өндөр өндөр уул,
ширүүн урсгалт гол мөрнийг туулан туулан явжээ. Чонон сүрэг
дайрвал Эвэрт гоо марал хоёр хүүхдээ нуруундаа унуулаад
дөрвөн хөлийн чадлаар амь зулбан гардаг байжээ. Нум сум
агссан морьтой анчид тааралдаж, «Энэ марал хүний хүүхэд
хулгайлаад явж байна! Бариад аваарай!» гэж харван намнахад
гоо марал хоёр хүүхдэдээ, «Бөх суугаарай хүүхэд минь!» гэж
48