Page 52 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 52

үлдэв гэдгийг улс мэдэг, эцгээ хэрхэн сайхан хүндлэн дурссаныг
                улс хараг гэж боджээ. (Ай хүү минь, оюун ухаанаар гайхуулахын

                оронд эд агуурсаар гайхуулахаас муухай юм үгүй шүү).
                     Дуучин ерөөлчид талийгаачийн хөвүүдийн бэлэглэсэн армаг
                тарган морьдыг унаж, булган малгай, торгон дээл өмсөж ийш
                тийш давхилдан насан өөд бологч, түүний өв залгамжлагчдыг

                магтан дуулцгааж байжээ.
                     — Ийм жаргалтай амьдрал, хойлгын ийм өргөн найр энэ
                нартад үзсэн үү? гэж нэг нь магтана.
                     — Энэ хорвоо тогтсоноос хойш ийм элбэг найр болоогүй юм

                гэж нөгөө нь дуулна.
                     — Биднээс ондоо эцэг эхээ ингэж хүндэлдэг, эцэг эхийнхээ
                алдар хүндийг ингэж мандуулдаг, тэдний ариун нэрийг дурсдаг
                газар хаана ч байхгүй гэж нэг нь хашхирна.

                     — Уран үгтэй дуучид аа, та нар юу гэж дэмий ярина вэ? Энэ
                их арвин баялаг, талийгаачийн эрхэм нэрийг магтаж гүйцэх үг энэ
                дэлхийд байхгүй шүү! гэж нөгөө нь орилно.
                     Тэд өдөр шөнө хоёр ингэж үгээр булаацалдаж байжээ. («Ай

                хүү минь, дуучин улс үгээр их тэмцэлдвэл дуучин биш дууны
                дайсан болдог юм»).
                     Хойлгын ёслол олон хоногийн найр болж гэнэ. Баян эзний
                бардам хөвүүд бүхнийг дарж, бүхнээс дээр гарч, алтан дэлхийд

                алдар нэрээ мандуулахыг туйлын хүсэж байжээ. Чингээд
                эцгийнхээ булшин дээр марал бугын эвэр тавьж, энэ булш
                бунхан бол Эвэрт гоо марлын омгийн алдарт өвгөдийн алтан
                шарил мөн гэдгийг бүхэнд таниулах ухаан бодож гэнэ. (Ай хүү

                минь, баян хүнээс бардам санаа төрдөг, бардам хүнээс мунхаг
                сэтгэл төрдөг гэж урьдын улс ярьдаг байсан юм даа).
                     Эцгийгээ дурсгах гэж ийм урьд хожид дуулдаагүй санаа
                сэдсэн баян эзний бардам хөвүүдийн санааг хэн ч хориглож

                чадсангүй ажээ. Тэд хэлсэн ёсоор гүйцэтгэж, анчин гөрөөчдийг
                дуудаж, явж марал буга алж, эврийг нь огтлон ир гэж тушаажээ.
                Анчид яваад нисэж буй бүргэдийн далавч адил алдалсан сайхан
                эвэр авчирч гэнэ. Арван найман салаатайг үзвэл арван найман

                настай буга байх нь гэж баян хөвүүдийн санаанд яв цав таарч






                                                             51
   47   48   49   50   51   52   53   54   55   56   57