Page 51 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 51
хийгээд дээр нь мөнгөн хонх зүүсэн байжээ. Одоо ч Ишиг хөл
нуурын айлуудад бага хүүхдийн модон өлгийн дээр тэр хонхон
дуу жингэнэж байдаг билээ. Ээж нь хүүгийнхээ өлгий хөдөлгөхөд
мөнгөн хонх жингэнэх нь үнэхээр Эвэрт гоо марал эвэртээ хус
модон өлгий өлгөөд алс холоос ирж яваа юм шиг дуулддаг
билээ...
Эвэрт гоо марал ч ирж гэнэ. Эхнэр нь нярайлж гэнэ.
— Энэ өлгийг танай ууган хүүд авчирлаа. Та хоёр олон үртэй
болно. Долоон хүү, долоон охинтой болно доо гэж Эвэрт гоо
марал эх нь хэлжээ.
Эцэг эх хоёр тэсгэлгүй баярлаж гэнэ. Ууган хүүхдээ Эвэрт гоо
марал эхийгээ хүндэтгэн Бугубай гэдэг нэр өгч гэнэ. Бугубай том
болоод кивчаг омгийн нэгэн үзэсгэлэнт охиныг эхнэр болгон авч
бугын овогтон, өөрөөр хэлбэл Эвэрт гоо марал эхийн овогтон
үржин өсөж өнөр өтгөн болж гэнэ ээ. Ишиг хөл нуурын хөвөөнд
бугын гаралтай хүчирхэг том омог отог бий болжээ. Бугын
омгийнхон удам судраа таниулах гэж гэрийнхээ үүдэн дээр
марал бугын эвэр хаддаг байжээ. Бугын омгийнхон харийн
дайсныг уулгалан довтлох буюу хурдан морь уралдахад Буга!
Буга! гэж хашхиралддаг ажээ. Тэд ямагт дийлдэг, түрүүлдэг
байжээ. Тэр үес Ишиг хөл нуурын ууланд тэнгэрийн одод ч
атаархам үзэсгэлэнт эвэрт цагаан марал буга согоо бэлчин явдаг
болжээ. Энэ бол Эвэрт гоо марлын үр сад байжээ. Тэднийг агнах
үргээх хүнгүй байжээ. Бугын омгийнхон марал буга харвал
мориноос бууж зам тавьж өгдөг байжээ. Сэтгэлт хүүхнээ ч цагаан
маралтай зүйрлэн магтдаг ажээ.
Гэтэл нэгэн цагт бугын омгийн туйлын алдартай, туйлын баян
хүн насан өөд болж гэнэ ээ. Тэднийх хэдэн мянган хоньтой,
хэдэн мянган адуутай, хавийн улс цөм тэдний малыг хариулдаг
байжээ. Өвгөний хэдэн хүү өөд бологчийн хойлгын найрыг
туйлын нижгэр хийж, нутаг газрынхаа хамгийн нэртэй цуутай
улсыг цөмийг урьж гэнэ. Ишиг хөл нуурын хөвөөнд нэгэн мянга
нэгэн зуун гэр барьж зочин гийчнийг буулгажээ. Хойлгын найрт
хэчнээн мал гаргаж, хэчнээн айраг сөгнөж, хэчнээн түмэн янзын
зоог барьсныг бүү мэд! Насан өөд бологчийн хөвүүд туйлын
ихэмсэг алхлан, эцгийн ийм баян элбэг хөрөнгийг бид өвлөн
50