Page 55 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 55
хүрэн шилмүүс модны ёроолд газраар нэг үргэлжилнэ. Хөгшин
нарсны торгон оройд үл мэдэг салхин шуугина.
Гэтэл энэ өдөр ууланд хар турлиах өглөөнөөс хойш зогсоо
зайгүй шаагина. Нарсан ойд турлиах үймрэн хар баарцаг
болжээ. Ойн дотор сүхний дуу гармагц хар турлиах цугларч,
гэгээн цагаан өдөр гэр орноо дээрэмдүүлсэн юм шиг үймэлдэж,
уулын оройгоос гуалин огтлоод уулын уруу булхайдаж яваа хоёр
хүнийг даган бөөн шагшаан шуугиан болжээ.
Тэр хоёр хүн уулын дээрээс урт гэгчийн гуалин булхайдаж
явжээ. Орозкул өмнө нь, булхайн морь хөтлөн явна. Тэр бээр цув
нөмрөгөө модны гишүү мөчирт орооцолдуулан тээглүүлж,
анжсанд зүтгэн яваа шар адил хүнд ихээр амьсгаадна. Булхайн
араас Момун өвгөн дагажээ. Ийм өндөр ууланд гарна гэдэг
өвгөнд ч бас яггүй байжээ. Тэр мөн учиргүй амьсгаадна. Өвгөн
урт гэгчийн хусан ац бариад гуалинг залж явав. Бүдүүн гуалин
заримдаа хожуулд, заримдаа том чулуунд үзүүрээр шааж
тээглэнэ. Заримдаа эгц газар хөндөлдөн ташиж, уулын уруу
өнхрөхийг завдана. Хэрэв нэг өнхөрвөл юу байх вэ, хоёулыг
цохиж алах болно. Бүдүүн гуалингийн өмнө хойно гарч модон
дэгээгээр залж явна гэдэг аминд осолтой ажил байтал харин
Орозкул айгаад хажуу тийш үсрэн зайлжээ. Орозкул тийнхүү
үсрэн зайлангуут эргэн харвал хөөрхий Момун тэр лут гуалинг
өнхрөхөөс амь өрсөн тогтоогоод хүлээн зогсож байхыг харахдаа
ихэд ичингүйрч арга буюу буцаж ирээд морио хөтлөн алхах
ажгуу. Гэвч өөрийн шившгийг далдлахын тул бусдыг шившиглэх
хэрэгтэй гэж үг байдаг. Орозкул ичихдээ
— Чи намайг энэ хорвоогоос тонилгох гээд байна уу? гэж
өвгөнийг зандарна.
Энэ ууланд ондоо хэн ч үгүй тул өвгөн настай хүнийг ингэж
аашилж байхыг чи хаана үзсэн юм бэ? гэж Орозкулыг зэмлэх хүн
байхгүй. Хадам эцэг нь аргаа барахдаа, энэ модонд би ч
даруулж болно. Би ямар санаатай өнхрүүлэх гэж байгаа биш,
юунд дэмий бархирна вэ гэж мятархайхан өгүүлжээ. Орозкул энэ
үгийг дуулаад улам уурсаж
— Үүнийг харав уу? Чи модонд даруулав гэж бодоход чи үеэ
өнгөрөөсөн хүн, чамд ямар хамаа байх вэ! Би даруулчихвал
54

