Page 60 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 60

залхуурчээ. Амаар ярихад ч амархан. Тэр өндөр уул өөд авирч,
                бүдүүн мод огтлон, булхайдаж бэлд оруулна гэдэг тийм ч хялбар

                ажил биш. Арав хорин жил болсон бүдүүн мод бол бүр ч
                ярьдаггүй хэрэг! Алт амласан ч тийм ажил хийнэ гэдэг ярьдаггүй
                хэрэг. Тэр үес ядахдаа Момун өвгөний бие муудаж хэвтсэн
                байлаа. Ганцаараа явж бүтэхгүй, ер хэн ч ганцаар явж уулнаас

                бүдүүн гуалин огтлон татсан нь үгүй. Хэчнээн бүдүүн нарс
                байлаа гэхэд хөрөөдөөд унагаж болно. Булхайдаж яаж дийлэх
                билээ. Юу болохыг урьдаас мэдэж байсан сан бол Сейдахматын
                хамт л уул өөд мацдаг байж. Гэтэл Орозкул залхуураад

                хамаатныхаа хүнийг нарийхан шургааг төдийхнөөр хуураад
                өнгөрөөчихье гэж боджээ. Цаадах нь ёстой бүдүүн гуалин өгсөн
                ч ханахгүй хүн байжээ. «Чи идэх төлөг авахдаа мэргэн, эргээд
                хэлсэн ёсоор хариу өгч чадахгүй ээ!» гэхэд нь Орозкул уурлаж,

                хүний өгснийг авахгүй бол хохь чинь! Манайхаас зайл! гэж
                хөөжээ. Цаад залуу нь зүгээр өнгөрсөнгүй, Сан-таш гэдэг дархан
                уулын ойн эргүүл Орозкул Балажановын талаар дээд газар
                гомдол мэдүүлж өргөдөл бичжээ. Бичих бичихдээ Орозкулыг

                «социалист ойг хөнөөсөн» хэрэгт татаж буудан алахад
                болохуйцаар үнэн худал зүйл бичсэн байжээ. Түүнээс хойш
                аймгийн хянан шалгах газраас, Ойн аж ахуйн яамнаас байн байн

                дуудан, уг будилааныг арайхан тайлсан билээ. Тэгэхэд Орозкул
                хамаатан садан ч бол доо чи! «Бас тэгээд бид бол цөм Эвэрт гоо
                марлын үр сад. Нэг нь олныгоо, олон нь нэгийгээ бодно шүү» гэж
                ярихыг нь яана! Улаан мөнгөний төлөө нэгийнхээ хоолойг тас

                шахах юм уу, шорон гянданд суулгах гэж буй улсад тэр марал
                зарал ямар чөтгөрийн хамаатай юм бэ! Урьдын хүмүүс л тэр
                марал зарал гэдэгтээ итгэж явсан биз. Тэр цагт ямар инээд
                хүрэм тэнэг, харанхуй бүдүүлэг улс байсан юм бэ! Одоо бол хүн
                болгон соёлтой, хүн болгон бичигтэй болсон цаг. Бага балчир

                хүүхдийн тэр үлгэр домог хэнд хэрэгтэй юм бэ ер гэж эгдүүцэн
                боджээ.
                     Түүнээс хойш Орозкул Эвэрт гоо марлын удам судар ч бай,

                ер таньдаг таньдаггүй хэнд ч ганц хуурай гишүү, мөчир өгөхгүй
                гэж ам өчиг өгсөн хүн.






                                                             59
   55   56   57   58   59   60   61   62   63   64   65