Page 63 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 63
Энэ явдал эгшин зуурханд болсон хэрэг. Морь ч унаж,
өрөөсөн бөөрөөрөө чирэгдэн таливаж. Орозкул ч моринд
дайруулж хөсөр үхэтхийн унаад бут ширэнгээс зууралдсаар
доошоо таливаж. Энэхэн үес том том эвэртэй амьтад үргэж,
өтгөн навч хөдөлгөсөөр хол хол харайн хус модон ширэнгэ рүү
далд оржээ.
Момун өвгөн энэхэн үес айх баярлах зэрэгцэн өөрөө
мэдэлгүй
— Марал буга! Марал явж байна! гэж хашхираад нүдэндээ
итгэсэнгүй мэт дуугүй болжээ.
Ууланд гэнэт чимээ аниргүй болов. Мөнөөхөн олон турлиах ч
нэгэн зэрэг үргэн оджээ. Гуалин өнхөрсөөр хэдэн залуу хус
модыг хуга дарж тээглэн тогтжээ. Морь нь тоног аргамжиндаа
орооцолдсон хэдий боловч босоод зогсож байв. Орозкул хамаг
хувцсаа ураад хажуу тийш зайлан мөлхөж харагджээ. Өвгөн
хүргэн хүүгээ аврахаар хажууд нь гүйж очоод
— Эвэрт гоо марал гэгээн эх маань бидний амийг аварлаа
даа! Чи харав уу! Тэр чинь Эвэрт гоо марлын үр сад шүү дээ. Эх
маань нутагтаа эргэж иржээ! Харсан биз! гэжээ.
Орозкул юу болсныг бас л сайн ухаараагүй бололтой ичсэн
баргар царайтай юм босож ирээд хувцсаа гүвж
— Өвгөн чи битгий балай юм чалчаад бай. Тэр морийг
тоногоос салга гэхэд нь өвгөн морины тоногийг мултлахаар их л
дуулгавартай гүйж явахдаа
— Ай сайхан Эвэрт гоо марал эх минь! Марал буга манай
эндхийн модонд эргэж иржээ. Эвэрт гоо марал маань биднийгээ
мартсангүй. Бидний хамаг нүгэл хилэнцийг өршөөж хэлтрүүлсэн
байна шүү! гэж баярлан хөхсөөр авай. Орозкул бас л ярзайж
— Үглэсээр байна уу? Үлгэрээ ярьсаар л байна уу? Өөрөө
зөнөчихсөн байж, тэр балай юмандаа бусдыг итгүүлэх гэнэ ээ чи!
гэв. Орозкулын айдас сарниад аанай дотор нь хорсож цухал нь
оргилон иржээ. Өвгөн бууж өгсөнгүй.
— Марал явахыг би нүдээрээ харлаа шүү дээ. Хүү минь чи
хараагүй гэж үү? Чи ч харсан шүү дээ... гэв.
— Намайг харахад гурван амьтан л жирэлзээд өнгөрөх шиг
болсон...
62