Page 65 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 65
бүгдэд, чавганцдаа ч захирагдана. Урдаас нь ганц ч үг хэлж эс
чадна. Ийм заяагүй амьтан хоосон үлгэр домгоор л сэтгэлээ
тэжээж явна даа. Модонд марал буга явахыг үзээд зуун жил
уулзаагүй төрсөн ах дүүгээ үзсэн мэт нүднийхээ нулимсыг
асгаруулж байгааг нь.
Ай, юу ч гэх вэ дээ...
Тэр хоёр явсаар сүүлчийн зурвас газар хүрээд түр амьсгаа
дарахаар зогсов. Тэндээс гол хүртэл нэлээн урт хажуу руу буух
хэрэгтэй байв.
Голын цаана харуулынхны хашаанд Орозкулын гадаа утаа
баагьж харагдана. Утаа гарахыг үзвэл цай чанаж буй бололтой.
Энэ бол эхнэр нь Орозкулыг харих болсон гэж хүлээж буй хэрэг.
Гэвч Орозкулын дотор уужирсангүй. Амаа байдгаараа ангайн
амьсгаа ававч агаар хүрэхгүй мэт байжээ. Цээж бие хөндүүрлэж,
зүрхэн дэлдэх тоолон толгой нь цуурай адил лугшина. Духны нь
хөлс нүдийг таглан урсана. Эгц хажуу руу бас их явах хэрэгтэй.
Харихад нь хөндий хэвлийт эхнэр нь хүлээж буй. Харав уу, бас
цай чанаж тал засах нь... Давхиж очоод тэр цүдгэр халуун тогоог
үсэртэл өшиглөх юм сан. Тэгээд эхнэрээ цусыг нь хольж, үхтэл
жанчих юм сан гэж Орозкул гэнэт боджээ. Эхнэр нь мэгшин
уйлж, зовлонт хувь заяандаа гомдон хар толгойгоо харааж буй
дуун чихэнд нь сонстох шиг болоход Орозкулын бах ханаж,
«Больж! Би ингэж зовж байхад тэр яагаад жаргаж байх ёстой
юм!» гэж бодож байтал Момун өвгөн хажууд нь яаран ирж
бодлыг нь тасалжээ.
— Хүү минь, би нэг юм мартжээ. Нөгөө сургуулийн хүүхэд
авах цаг болсон байна шүү. Хичээл нь лав тарсан биз гэж
өвгөний хэлэхэд Орозкул зориуд тайвнаар
— Тэгээд яагаа вэ? Тэгээд яамаар байна? гэжээ.
— Битгий уурла, хүү минь. Энэ модоо энд орхичихъё. Чи
харьж хоолоо идэж бай. Тэр хооронд би давхиад хүүгээ аваад
ирье. Тэгээд эргэж ирээд гол гаргаж орхиё.
— Чи энэ ухааныг их удаан бодож олов уу? гэж Орозкул
хэдэрлэв.
— Хүүхэд уйлна шүү дээ...
64