Page 67 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 67
гэдэс өлсжээ. Хүүхдүүд бүр гудамжаар явж байхдаа гэрийн
сайхан хоолны үнэр үнэртэн, цонхныхоо дэргэдүүр хөөрөн
баярлаж өнгөрч байгаа нь өвгөний нүдэнд илхэн харагдаж байв.
Тэдний ээж хүлээж буй. Ээж нь үрээ хараад дотроо инээмсэглэн
зогсож байгаа биз. Хүний эх сайн ч муу ч үрээ хараад заавал
инээмсэглэх нь бий. Ээж нь хэдийгээр, «Хүүе гарыг чинь харъя!
Гараа угаасан уу?» гэж сүртэй чанга хашхирч байвч цаанаа
аанай инээмсэглэх ажгуу.
Момуны ач хүүгийн гар сургуульд орсон өдрөөс дан бэх
болсон явдаг болов. Тэр нь өвгөний сэтгэлд таатай харагдана.
Жаал хүү ямар боловч нэг юм оролдож буй гэсэн үг ажээ. Одоо
ач хүү нь зуны авсан номын хайртай саваа бариад гараа дан бэх
болгочихсон зогсож байгаа. Өвгөн аавыгаа хүлээж ядаад сэтгэл
түгшин зам харуулдаж, хөтөл дээр морьтой хүн гарч ирэх нь үү
гэж чих тавин чагнаж байгаа даа. Өвгөн аав нь ямагт цагтаа
очдог байв. Хүүхдүүд тараад сургуулийн хаалгаар гарч ирэхэд
өвөө нь тэрүүхэн тэнд тэсэн ядан хүлээж байдаг билээ. Хүүхдүүд
гэрийн зүг гүйцгээхэд жаал хүү, «Өвөө маань тэр байна. Гүйе!»
гэж номынхоо савд хэлээд гүйж очно. Гүйж очоод баахан
ичингүйрсэн мэт зогсоно. Хэрэв ойр хавь хүн үзэгдэхгүй бол
өвөөгөө тэврэн авч өвөр өөд нь асна. Тэгэхэд өвгөн ааваас нь
хуучин хувцасны үнэр, зуны хатсан өвсний үнэр холилдон
ханхлах ажгуу. Энэхэн үес өвгөн аав нь голын цаанаас өвс татаж
байжээ. Өвөл голын цаана цасан их хунгарлах тул хүрэхэд бэрх.
Эл учир өвс хулсаа намар эрт татаж авсан нь дээр. Тийнхүү нэг
үе Момуны хувцаснаас хатсан өвсний эхүүн үнэр ханхлан явдаг
билээ.
Өвгөн аав нь ач хүүгээ сундлан гэрийн зүг гарна. Тэд
заримдаа хатируулан, заримдаа давхихгүй зүгээр сажлуулан,
хоёулаа хэнд ч хэрэггүй юм ярилцах юм уу эсвэл огт дуугүй
явсаар нэг мэдэхэд гэртээ хүрсэн байдаг байв.
Жаал хүү сургуульдаа онц шуналтайг үзээд эмэг эхийн сэтгэл
ихэд бухимдах ажгуу. Жаал хүү өглөө сэрмэгц яаран хувцаслаад
ном дэвтрээ зэхнэ. Шөнө номынхоо савыг ямагт дэрнийхээ
хажууд тавьж унтахад нь эмгэн эх илт эгдүүцэх нь бий.
66