Page 64 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 64

— Зөв, гурав. Би ч бас тэгж харсан юм.
                     — Тэгээд яагаа вэ? Марал бол марал л байгаа биз. Хүн

                хүзүүгээ хуга унах шахаж байхад чи юунд нь баярлав? Хэрэв
                саяны амьтан марал байсан бол давааны араас л ирсэн байж
                таарна. Энэ уулын цаад талд Казахстаны их ойд марал буга
                үржүүлдэг юм. Тэр чинь мөн дархан цаазтай уул. Дархлагдсан

                марал ирсэн байж болох юм. Гэлээ гэхдээ ирвэл ирээ л биз.
                Маньд ямар пад байна? Казахстан манд хамаагүй шүү.
                     — Манай энд идээших бол уу? Энэ ууланд байвал гэж өвгөн
                мөрөөдсөн мэт өгүүлэхэд Орозкул тас дайрч,

                     — За, за боль... Явъя! гэжээ.
                     Тэр хоёрын гуалин булхайдах зам бас л яагаа ч үгүй.
                     Эцэст голын усыг мөн булхайгаар гатлах болно. Гол гаргана
                гэдэг бас ч амаргүй ажил. Хэрэв заяа, яаж ийгээд гол

                гаргачихвал бас цааш нь чирч машин ачих газарт хүргэх
                хэрэгтэй.
                     Ай мөн ч их ажил...
                     Орозкул, «би тун ч заяагүй амьтан юм даа» гэж бодов. Орчин

                тойрны юм бүхэн цөм хуурамч юм шиг түүнд санагджээ. Эргэн
                тойрны уулс юу ч бодох санах юм байхгүй, гомдол мэдүүлэх гэж
                үгүй, дүнсийн зогсоно. Ой мод яах вэ дээ, одоо намар боллоо,
                дараа нь өвөл болно, тэглээ гээд бэрхдэх юм алга. Турлиах

                шувууд дураараа нисэж, байдгаараа шаагина. Хэрэв саяны
                амьтад марал буга мөн бол давааны цаанаас ирээ биз. Тэд энэ
                ой модон дотуур дуртай газраа дураараа тэнэж явах болно. Хот
                газрын хүмүүс барагшин гудамжаар хээвнэг алхаж, зарим нь

                таксигаар зугаалан, ресторанд сууж алиалан наргиж байна.
                Харин би энэ уулын мухарт шигдэж байх тавилантай заяагүй хүн
                юм. Манай энэ мухнай нь тасарсан хадам өвгөн ч гэсэн надаас л
                жаргалтай хүн юм. Яагаад гэвэл үлгэр домогт итгэн үнэмшиж

                явна. Тэнэг монди! Тэнэгийн сэтгэл хэзээд энх амгалан.
                     Орозкул ингэж амьд яваадаа бухимдан хорсоно. Би ингэж
                амьд явах ёсгүй. Харин хэнхэг Момун л ингэж явбал таарна. Энэ
                хүнд, Момунд юу хэрэгтэй юм бэ? Энэ өвгөн бол наслаад яах

                юм. Наслах тусмаа өдөр болгон завгүй ажил хийсээр бүр
                бөгтийж хоцорно. Насандаа нэг ч хүнийг захирсангүй, дандаа хүн




                                                             63
   59   60   61   62   63   64   65   66   67   68   69