Page 59 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 59

харамлаж болдог юм уу? Тэгвэл ч олон хүний хамар сөргөөж, ер
                Орозкул гэж хэн болохыг үзүүлэх юм сан. Би ер бусдаас юугаар

                дутах юм бэ? Тэр дээр гарчихсан улс чинь надаас илүү юм гэж
                үү? Тийм биш надтай л адилхан хүмүүс. Харин тэд азтай юм. Би
                бол азгүй юм. Би бол буянаа барчихсан амьтан! Энэ ч миний л
                буруу юм даа. Ойн аж ахуйн түр сургууль төгсөөд хотод аль нэг

                техникум юм уу, болбол дээд сургуульд л шургачихдаг байж.
                Албан тушаалд яарч, сэтгэл татагдаад энэ байхгүй юу. Бага ч
                гэсэн яах вэ албан тушаал л гэж боддог байлаа. Гэтэл одоо
                уулын уруу гуалин чирч, илжиг шиг зүтгэж явах ч гэж дээ...

                Ядахдаа энэ муусайн турлиах юу ч билээ. Үхсэнээ хийж эргээд
                үхсэнээ хийж бархираад байгаа золигууд вэ! Пулемёт байдаг сан
                бол шүршиж орхих юм сан...
                     Орозкулын сэтгэл бухимдаж тавгүй болох учир шалтгаан бий.

                Юу гэвэл зуны дэлгэр цаг өнгөрч, намар боллоо. Хоньчин
                адуучин айлд очиж дайлуулж суудаг цаг өнгөрчээ. «Нугын цэцэг
                гандав. Нутаг доошлох болов» гэж дуулдаг цаг болжээ.
                     Намар болсон учир Орозкул мөнөөхөн дайлуулж хүндлүүлж,

                ам өр алдсанаа бодох цаг болжээ. «Байшингийн дам нуруу хийх
                хоёрхон гуалин уу? Ийм яльгүй юмыг яриад яана! Машинаа
                олоод л очоорой!» гэж бардамнан гайхуулж хэлсэн үгээ бодох
                цаг болжээ.

                     Архи балгаж, ам халаад дэмий юм чалчиж бэлэг сэлт
                авчихсан болохоор одоо хөлсөө асгаруулан, аахилж амьсгаадаж,
                энэ дэлхий ертөнцийг аль муугаар харааж, уулын уруу гуалин
                чирч явахаас яах вэ. Тэгж хэлдэг нь буруу болжээ. Ер Орозкулын

                бүхий л амьдрал буруутаж яваа хүн. Гэнэт цөхөрсөн мэт, «Үхсэн
                хойноо эндээс дуртай тийшээ яваад өгье, байз» гэж бодтол
                яваад яваад хаа холдохгүйгээ тэр даруй ухаарав. Би хаана ч
                хэнд ч хэрэггүй хүн юм. Саяны бодсон тэр амттай амьдралыг

                хаанаас олж амсахгүйгээ тэр мэднэ.
                     Энэ газраас оргож зайлах юм уу, хэлснийгээ биелүүлэхгүй
                бол хамгийн сайн найз нөхөд нь ч матах болно. Хүн ер арчаагүй,
                найзгүй болжээ. Уржнан бугын омгийн нэг хамаатан хүнээс идэх

                төлөг авч намар нэг бүдүүн нарсан гуалин өгнө гэж ам алдсан
                ажээ. Гэтэл тэр намар уулын өөд авирч мод огтлохоос




                                                             58
   54   55   56   57   58   59   60   61   62   63   64