Page 62 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 62

машин явахыг харвал, «Энэ юун мод хаанаас ачиж явна?» гэж
                бодно.

                     Ингэж бодтол Орозкулын нуруу руу хүйт оргих шиг болжээ.
                Хүн бүхэнд, юм болгонд өшин хорсож уур нь оргилон иржээ.
                Толгой дээр нь бархиралдан буй тэр муусайн шувуунд, золгүй
                муу өвгөн Момунд, гурав хоногийн өмнө төмс зарахаар хот руу

                явсан залхуу муу Сейдахматад хүртэл уур нь хүрээд явчихжээ.
                Уулнаас гуалин татах гэж ингэж үйлээ үзнэ гэж тэр золиг мэдсэн
                байна шүү! Тэгээд сэмхэн явсан байх нь!.. Одоо нэгэнт явсан тул
                зорьсон хэргээ бүтээхээс нааш ирэхгүй. Хэрэв Сейдахмат

                яваагүй сэн бол өвгөн та хоёр тэр гуалин булхайдаж оруулна
                шүү гэж тушаагаад өөрөө ингэж тарчлахгүй байсан биз.
                     Гэтэл одоо бол Сейдахматад хүрэх арга байхгүй. Тэр ч
                байтугай толгой дээр нь шаагилдаад байгаа турлиахад ч

                хүрэхийн аргагүй. Ядахдаа эхнэрээ очиж балбаж уураа гаргах
                гэхэд гэр бас ч зайтай. Түүний уур аагаа гаргах хүн бол ганцхан
                Момун өвгөн байв. Орозкул хэд амьсгаадаж уур аагаа багтааж
                ядахдаа алхам бүрий хараал тавьж, морио ч хайрласангүй, ард

                дагаж яваа өвгөнийг ч хайрласангүй бут ширэнгэн дундуур шуд
                дайруулсаар байжээ. Энэ муу морь үхсэн ч яадаг юм. Энэ муу
                өвгөн үхсэн ч яадаг юм. Би ч гэсэн зүрх минь хагарч үхсэн ч
                яадаг юм. Орозкулын нэр хүнд, албан тушаалд нийцдэггүй, байх

                ёсоороо байдаггүй энэ дэлхий ертөнц баларсан ч яадаг юм.
                     Орозкул уур цухалдаа ухаан балартаж, морио хөтөлсөөр
                нэгэн эгц хажуугийн ширэнгэ дундуур шууд зүсэн оров. Энэ муу
                хэнхэг Момун гуалингийн араас чаргууцалдаж л байг. Хэрэв

                дийлэхгүй алдах юм бол, «Энэ муу хөгшин тэнэгийг ганцхан
                дэлсэхэд л өнгөрөө шүү дээ!» гэж Орозкул шийджээ. Ондоо үед
                бол ийм айхавтар гуалин чирч ийм аюултай осолтой эгц хажуу
                руу орохыг хэзээ ч зүрхлэхгүй байсан биз. Гэтэл албин гай

                дайрчээ. «Хүүе чи ямар газар луу орох нь вэ» гэж Момун
                өвгөний хашхирч амжих завгүй урт гуалин холби үсрээд бут сөөг
                нуга дарсаар тэртээ доош таливах нь тэр! Шал нойтон урт
                гуалинг Момун өвгөн яаж тогтоох билээ. Мөн ч тогтоох санаатай

                барьж явсан ац модоор гуалингийн урдуур хөштөл ганцхан тас
                бууж модыг нь тэртээ хол таягджээ.




                                                             61
   57   58   59   60   61   62   63   64   65   66   67