Page 57 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 57

агсарна. Уухгүй бол бас муухай аашилна. Хүн ер яахаараа ийм
                болчихдог юм бэ? Хүн сайн байх тусам муу байна. Ичих эрээлэх

                ч гэж байхгүй, ухаарч бодох ч гэж байхгүй жигтэй юм. Ер юмыг
                ийм л байх ёстой юм шиг бодох юм. Өөрийгөө дандаа зөвтгөнө.
                Өөрөө л болж байвал бусад хүн яаж ч байсан хамаагүй гэж
                боддог биз. Хүн бүгдээр долигонуулж аргадуулж байх санаатай.

                Аргадахгүй бол муухай аашилна. Харин ч энэ уулын мухарт ой
                модон дотор ганц хоёр хүнийг даргалж байгаа нь яамай. Түүнээс
                биш дээгүүр албанд тавьчихвал баллах хүн шүү... Ийм хүнийг
                дээш нь гаргаж ердөө болохгүй. Ямагт өөрийн бодсоноор тас

                зүтгэнэ. Ийм хүнийг яах ч аргагүй. Юм болгон дээр хүний гар
                харна, хүний ул шагайна. Өөрөө л аятай болж байвал бусад хүн
                падгүй. Тэгсэн мөртөө өөртөө зөвийг авна. Ийм хүнийг дээш нь
                гаргаж огт болохгүй...» гэж өвгөн гуниглан бодож байтал

                     — За зогсоод яах вэ, явъя! гэж Орозкул захирч өвгөний бодож
                байсныг сарниулжээ. Тэд цааш хөдлөв.
                     Өнөө өглөөнөөс хойш Орозкулын сэтгэл тун тавгүй байжээ.
                Өглөө мод татах багаж хэрэгслээ голын цаана гаргах гэхэд

                Момун ач хүүгээ сургуульд нь хүргээд ирье гэж яаран яваад
                өгсөн байжээ. Шал солиотой юм! Жаал хүүг сургуульд нь хүргэж
                өгөх гэж өглөө болгон морь эмээллэж, орой бас авах гэж
                давхина. Эцэг эхдээ хаягдсан энэ завхуул жаалтай дандаа

                зууралдана. Хичээлээс хожигдуулж болохгүй гэж ирээд л сүйд
                болно. Тэр нь сургуульд яваад яваад юу болохыг тэнгэр ч тааж
                мэдээгүй байгаа хэрэг шүү! Тэгж болдог юм уу? «Би одоохон
                эргээд ирнэ. Хөвүүн хичээлдээ хожигдож очвол багш эмэгтэйн

                өмнө ичгэвтэр болно» гэнэ. Ичих юмаа олж дээ! Ай тэнэг амьтан!
                Тэр багш эмэгтэй гэдэг нь хэн бэ? Таван жил ганц пальтоноос
                салахгүй, хэдэн дэвтэр, нэг муу цүнх барьж явахаас цааш
                гардаггүй амьтан шүү, тэр нь! Үргэлж зам тосож, машинд гар

                өргөж, аймаг ороод юм бүхнийг нэхнэ. Сургуульд нүүрсгүй болов,
                цонхны шилгүй болов, цэрд байхгүй, самбарын алчуур ч алга гэж
                дандаа дутсан гуцсан юм ярьж явдаг амьтан. Тийм сүрхий багш
                юм бол ийм сургуульд багшилдаг юм уу? Бас тэгээд «Оодой

                сургууль» гэж гоё нэр өгснийг нь яана! Нээрэн л оодой сургууль
                даа. Тэглээ гээд ямар ашиг байна? Жинхэнэ багш нар чинь хот




                                                             56
   52   53   54   55   56   57   58   59   60   61   62