Page 56 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 56

чиний тэр муу охиныг хэн авах юм? Үр хүүхэд гаргадаггүй, тэр
                чөтгөрийн шавширга шиг амьтан хэнд хэрэгтэй юм бэ?.. гэж ихэд

                эгдүүцэхэд нь Момун
                     — Хүү минь чи ер хүнийг хүн гэж үздэггүй их хэцүү хүн юм
                даа гэчихжээ. Орозкул зогтусаж, өвгөнийг учиргүй муухай
                хялайж

                     — Чам шиг хөгшин амьтан аль хэдийн тулганы хажууд,
                үнсэнд бөгсөө ээгээд хэвтэж байх биш үү. Гэтэл чи хүнээс илүү
                цалин авч байгаа биш үү! Тэр цалинг чи хаанаас авч байна гэж
                боддог вэ? Би л олж өгч байна. Тэгээд чи ондоо яаж хүндлүүлэх

                гэсэн юм бэ? гэхэд нь:
                     — За яамай даа, би санаандгүй үг хэлжээ гэж өвгөн дуугүй
                болов.
                     Тэд явсаар хэсэг өндрийг өнгөрөөд нэгэн налуу дээр гарч түр

                амьсгаагаа дарахаар зогсов. Морь нь усан хулгана мэт хөлөрчээ.
                     Мөнөөхөн хар турлиах бас л үймэлдэн эргэлдсээр ажээ. Тэд
                хар баарцаг олноор эргэлдэн нисэж, энэ өдрийг дандаа бархирч
                өнгөрүүлэх гэж зорьсон мэт тасралтгүй шагшин шуугилдсаар

                байжээ. Момун өвгөн ондоо яриа үүсгэж, Орозкулын уурыг
                жаахан намжаах санаатай
                     — Энэ жил эрт өвөл болох нь шиг байна. Шувуу буцах гэж
                цуглаж байна... гээд хэл мэдэхгүй шувуудын өмнөөс уучлал эрэх

                мэт, цуглах үед нь саад хийхэд эд шувууд дургүй байдаг юм гэж
                аяархан нэмж хэлжээ. Орозкул ууртай эргэж хараад
                     — Хэн эдэнд саад хийв? гэж царай нь гэнэт ув улайж, —
                Өвгөн чи, юу л хэлэх гээд байна даа гэж хэдий амандаа аяархан

                дуугарсан авч дууны нь өнгөнд илэрхий занасан аялгуу илэрчээ.
                     «Харав уу! Нэг юм битүү хэлж байна шүү! Энэ муусайн
                шувуунаас айгаад мод огтлохгүй, мөчрийг ч хугалахаа байх хэрэг
                үү? Тэр дэмий! Би одоохондоо энэ уулын эзэн юм» гэж Орозкул

                ууртай бодож байжээ. Чингээд толгойн дээр бархиралдах
                шувуудыг туйлын ууртай харж
                     — Пулемёт байдаг болоосой, шүршиж орхих юм сан! гэж
                буруу харж муухайгаар хараах нь дуулджээ.

                     Момун дуугүй болов. Хүргэн хүүгийн элдэв муухай хараалд
                яаж дасах билээ. «Бас л намайг элдвээр хараах нь. Архи уувал




                                                             55
   51   52   53   54   55   56   57   58   59   60   61