Page 54 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 54

бунхан дээр тавьсан бугын эвэр олж үзэх бүлгээ. Эвэрт гоо
                марал яасан бэ? гэвэл, Эвэрт гоо марал хүнд маш ихээр гомдож

                гэнэ. Хурдан ноход, бууны сумнаас гарах газаргүй болж марал
                буга маш цөөрөн хуруу дарам хэдхэн үлдсэнд Эвэрт гоо марал
                уулын хамгийн өндөр оргил дээр гараад Ишиг хөл нууртай салах
                ёс гүйцэтгээд үлдсэн үр төлөө дагуулан, алсын их давааг давж,

                ондоо хязгаар нутаг, ондоо ууланд явсан юм гэж ярьдаг юм.
                     Энэ газар дэлхий дээр ийм л явдал болдог юм даа. Энэ үлгэр
                ингээд дууслаа. Үнэмшинэ үү, байна уу, чи л өөрөө мэд.
                     Харин Эвэрт гоо марал тийнхүү тэр нутгийг орхиж явахдаа

                хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлсэн юм гэнэ лээ...
                     V



                     Ууланд дахин намар болов. Шуугиантай, зугаатай зун цаг

                дахин дүнсгэр намрын байдалд шилжив. Отрын малын хөлийн
                тоос дарагдаж, түүдэг галууд унтрав. Малчид малаа туугаад
                өвлийн оторт гарав. Уул, ой мод эзгүй болов.
                     Гагцхүү бүргэд шувуу дуугаран, нисэлдэх нь үзэгдэнэ. Голын

                ус татарч, зун цагийн омголон шуугиан нь намджээ. Өвс ногоо
                хатаж хагдраад модны навч унаж эхлэв.
                     Хамгийн өндөр уулын оройд шөнөдөө шинэхэн цас мөнгөн
                өнгөөр цайран гялтганах болов. Өглөө босоход уулсын орой хяр

                үс гүйцсэн хар үнэгний зоо адил бууралтан харагдана.
                     Хавцлын салхи хүйтэн жихүүн боллоо. Гэвч хур бороогүй,
                нартай тунгалаг байв.
                     Голын цаад ой мод түргэнээ намрын өнгийг олж байв. Голын

                хөвөөнөөс эхлээд дээшээ Хар төглийн зах хүртэл эгц хажуугийн
                явган ой шарлажээ. Ялангуяа улиас, хус модон ширэнгэ улайран
                шаргалтаад онц тодхон харагдана. Уулын цасан оргилтой залгах
                их ойн зах хүртэл барайн дүнсийсэн нарс, гачуурын зах хүртэл

                нэлэнхийдээ тийм улаан, шаргал харагдах ажгуу.
                     Төгөл дотор урьдын адил цэмцгэр, сүмийн дотор орсон адил
                чив чимээгүй ажээ. Тэнд зөвхөн бат ургасан моддын их бие
                хүрэнтэж, хатсан давирхайн үнэр анхилна. Тэнд зүү адил түмэн






                                                             53
   49   50   51   52   53   54   55   56   57   58   59