Page 50 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 50
шивгэнэн шивгэнэн сумнаас хурдан дүүлэн дүүлэн зугтаадаг
байжээ.
Ингэсээр яваад Ишиг хөл нуурын хөвөөнд ирж гэнэ ээ. Өндөр
уулын дээрээс харвал эргэн тойрон цаст уулс дүнхийж, ногоон
ой модоор хучигдсан уулсын дунд тэнгис далай цалгилж байжээ.
Нуурын цэнхэр мандал дээгүүр салхины аясаар алс тэртээ
хүртэл хүчит давлагаа цайран яралзаж байжээ. Ишиг хөл нуур
бол зах хязгааргүй их далай байжээ. Нэг захад нь наран мандаж
байхад нөгөө захад нь шөнө байдаг байжээ. Ишиг хөл нуурыг тоо
томшгүй олон уул тойрон хүрээлжээ. Тэр уулсын цаана бас
хэчнээн давхар уулс буйг тооловч баршгүй ажээ.
— Та хоёрын шинэ эх орон энэ байна. Энд газар хагалж, мал
адгуулж, загас барьж амьдрагтун. Та нар энэ нутагт мянган жил
эв найртай аж төрөх болно. Удам угсаа үр сад чинь арвижиж
өнөр өтгөн болно. Та нарын одоогийн энэ үг хэлийг удам судар
чинь хэзээ ч мартахгүй, энэ хэлээрээ ярьж, дуулж байх болно.
Хүн яаж аж төрдөг вэ, та хоёр тэр ёсоор амьдарцгаа, хүүхэд
минь! Би та нартайгаа, тануусын үр ач нартай хэзээд хамт явах
болно гэж Эвэрт гоо марал хэлжээ.
Киргиз омгийн үр сад ингэж шинэ эх нутагтай болж Ишиг хөл
нуурын хөвөөнд үүрд сайхан аж төрөх болжээ.
Цаг мөч харвасан сум адил хурднаа өнгөрч, бяцхан хөвүүн
том эр болж, бяцхан охин том хүүхэн болжээ. Чингээд хоёулаа
ханилан сууж, эр эм болж гэнэ ээ. Эвэрт гоо марал тэднийг
орхисон нь үгүй, Ишиг хөл нуурын орчим ой модонд амьдардаг
байжээ.
Нэг удаа үүр шөнийн заагаар Ишиг хөл нуур бургилан
цалгилах их чимээ гарч, эхнэр анх нярайлах болж гэнэ. Эр нөхөр
нь сандран байц их хаднаа гарч
— Эвэрт гоо марал ээж минь, та хаана байна аа? Ишиг хөл
нуур шуугин давлагаалж байхыг харна уу? Охин чинь нярайлах
гэж байна. Хурдан ирж тус бол! гэж өндөр дуугаар хашхирчээ.
Энэ үес алсаас жингийн тэмээний хонх адил жингэнэсэн
дуутай хонхон дуу гарчээ. Тэр хонхон дуу ойртсоор ирснийг
үзвэл Эвэрт гоо марал байжээ. Гоо марал эвэртээ хүүхдийн
модон өлгий өлгөөд гүйж ирж гэнэ. Тэр өлгийг хус модоор
49