Page 69 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 69

хүү яагаад тэгж их уйлав? Дотроо их л гомдон явдаг, тэгээд
                түүнийгээ хэлж чаддаггүй байх нь дээ...

                     Момун өвгөн одоо уулнаас мод татах гэж урт ац бариад
                гуалингийн хоёр талд бөндгөнөн гарч, хөшиж гөнжиж яарч үйлээ
                үзэж явахдаа ч ач хүү яаж байгаа бол? гэдэг бодлоос салаагүй
                явав.

                     Орозкул эс яарна. Зөвхөн морь хөтлөн тааваар алхана. Түүнд
                яарах юм үгүй. Тэр эгц хажуу руу дандаа ташиж орох хэрэгтэй.
                Гэвч гуалинг энд түр орхиод буцаж авъя гэсэн өвгөний үгийг
                яагаад эс хүндэлнэ? Ай чааваас! Хэрэв Момун өвгөн тэнхээтэй

                сэн бол тэр бүдүүн гуалинг нь ганцаар мөрөн дээрээ тавин,
                голын цаана машин ачих газар хүргээд, май энэ гуалингаа ав
                гээд лүнхийтэл хаях сан даа. Тэгээд ач хүүгээ авахаар яваад
                өгөхгүй юу.

                     Гэтэл тийм тэнхээ хаа байх билээ! Чулуу, сайран дундуур
                гатчин гол хүрээд, бас олмоор гарах болно. Морь нь уулын уруу,
                өөд зүтгэсээр байгаад бүр сульджээ. Голын усыг гэмгүй
                гарчихвал бас яамай, гэтэл голын тэхий дунд чулуунд тээглэвэл

                яана? Морь бүдэрч унавал яана?
                     Гол дээр ирээд Момун өвгөн, «Эвэрт гоо марал минь тус
                болж, мод гуалинг маань чулуунд тээглүүлэхгүй, морь малыг
                маань усанд унагалгүй гаргаж үзээрэй дээ» гэж залбирч байжээ.

                Чингээд гутлаа тайлж мөрөн дээрээ хаяад, өмдний шуумгийг
                өвдөгнөөс дээш шамлан ац модоо барьсаар урсан хөвөх урт
                гуалингийн араас зүтгэн оров. Урт гуалин урсгалын эсрэг ташуу
                чирэгдэнэ. Голын усан маш тунгалаг, маш хүйтэн. Намрын ус

                тийм байдаг буй.
                     Өвгөн Момун өөрөө усан дотор унаж тусахыг өчүүхэн
                хайхарсангүй, гагцхүү нөгөө модоо шалав гаргахыг хичээх ажгуу.
                Гэтэл урт гуалин голын нимгэн газар том чулуунд аанай

                дамналдан тээглэв. Ийм үед морио бага зэрэг амрааж байгаад
                цочмог зүтгүүлбэл тээглэсэн гуалинг суга татаж болно. Гэтэл
                Орозкул өөрөө зайдлаатай байж эцэж сульдсан адгуус амьтныг
                хайр найргүй гуядаж шавхчина. Морь нь хөөрхий хойд хоёр хөл

                дээрээ цовхрон дэвхцэн голын чулуун дотор халтиран унан
                зүтгэвч дамналдсан урт гуалинг хөдөлгөж огтхон ч эс чадав.




                                                             68
   64   65   66   67   68   69   70   71   72   73   74