Page 71 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 71

— Тоногийг нь мултал!
                     — Яах юм?

                     — Мултал гэж байна шүү! Дахиад хөллөнө биз. Наад хэтрээ
                аргамжийг тайлаад орхи.
                     Орозкул бас л үг дуугарсангүй өвгөний үгийг дагав. Тоногийг
                салгатал Момун морины цулбуураас хөтөлж,

                     — За одоо харья. Буцаж ирээд гаргая. Морь ч жаахан амраг
                гэхэд нь Орозкул, өвгөний гараас морины жолоог шүүрэн авч
                     — Аль вэ, байзнаарай! гэж хашхирна. Орозкул нойрноос
                сэрсэн мэт сая нэг юм сэхээ оржээ.

                     — Чи намайг мунхруулах нь уу? Чамайг хааш нь ч
                явуулахгүй. Энэ модыг авах гэж орой улс ирнэ. Заавал одоо
                гаргана. Үг дуугүй наад морио дахиад хөллө, дуулж байна уу?
                     Момун өвгөн үг ч дуугарсангүй, хөшиж бээрсэн хөлөө чирсээр

                голын нөгөө эргийг чиглэн алхав.
                     — Хөгшин чи хаачих нь вэ? Хаачих нь вэ гэж байна шүү!
                     — Хаачих хаачих! Сургууль руу очъё. Хүү тэнд өдрөөс хойш
                хүлээж байгаа.

                     — Аль вэ наашаа яваад ир! Яваад ир!
                     Өвгөн түүний үгэнд орсонгүй. Орозкул гол дотор морио
                орхиод хойноос нь гүйж, бараг голын захад гүйцэж ирээд
                өвгөнийг заамдан угз татав.

                     Мань хоёр улаан нүүрээр тулгаран зогсов.
                     Орозкул ганцхан ухасхийж, өвгөний үүрч явсан маажин
                түрийтэй хуучин савхин гутлыг нь шүүрэн аваад хадам эцгийнхээ
                толгой руу, улаан нүүрэн дундуур нь хоёр аваад хаячжээ. Тэгээд

                Орозкул савхин гутлыг нь хол гэгч чулуудаж
                     — Чамайг явъя! гэж байна шүү! гэжээ.
                     Момун өвгөн голын эргийн нойтон элсэнд чулуудсан хоёр муу
                гутлаа очиж аваад уруулыг нь яз цохисныг мэдэж

                     — Өөдөлшгүй амьтан! гэж хараагаад уруулын цусыг сорж
                нулимаад хоёр гутлаа дахин үүрэв.
                     Хэнхэг Момун энэ булай үгийг хэзээ ч хэнд ч хэлж байсан
                удаа огт үгүй. Энэ өвгөн хөөрхий, даарч хөхөрч, уруулаа тас

                цохиулаад аргагүй л хэлж дээ!






                                                             70
   66   67   68   69   70   71   72   73   74   75   76