Page 76 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 76

Харин жаал хүү бол сэтгэл тэнүүн байлаа. Хариад юу
                болохыг тэр яахин мэдэх билээ. Хүүгийн нүд, чих нь хүртэл

                гэрэлтэн иржээ. Марал буга нээрэн ирсэн гэж үү? Тэгвэл өвгөн
                аавын ярьсан бүхэн үнэн байх нь. Эвэрт гоо марал хүмүүсийн
                үйлдсэн гэмт хэргийг өршөөж, үр хүүхдэдээ Ишиг хөл нуурын
                ууланд эргэж очихыг зөвшөөрсөн байх нь ээ. Энэ нутаг ямар

                байна гэж үзэхээр эхлээд гурван буга ирсэн байна. Нутаг ус
                аятай санагдвал марал цугаараа энэ эх нутагтаа буцаж ирнэ гэж
                өвгөн аав ярьсан.
                     — Өвөө, Эвэрт гоо марал өөрөө ирсэн юм биш үү? Тэр өөрөө

                ирж манай эндхийн газар нутгийг үзээд тэгээд үр хүүхдээ дуудах
                гэж ирсэн юм биш үү? гэж хөвүүнийг асуухад Момун
                     — Магадгүй дээ гэж хэлэхдээ түгдэрч, хүү минь миний
                ярьсныг хэтэрхий сонирхож, хэтэрхий үнэмшиж буй юм биш

                байгаа даа? гэж эвгүйрхэн боджээ. Гэвч Момун өвгөн ач
                хүүгийнхээ итгэлийг хөсөрдүүлсэнгүй. Түүний итгэлийг
                алдагдуулах гэдэг нэгэнт хожимджээ. Иймийн тул өвгөн дал
                мөрөө л хавчисхийлгэн,

                     — Эвэрт гоо марал өөрөө ирсэн байж болох юм. Үүнийг хэн
                мэдэх билээ... гэжээ.
                     — Өвөө, тэгвэл явж мэдье. Тэр марал харсан газарт чинь
                очъё. Би ч бас олж харахыг хүсэж байна гэж хүүг хэлэхэд өвгөн

                     — Тэд чинь нэг газраа зогсож байхгүй шүү дээ гэв.
                     — Мөрдөхгүй юу. Мөрөөр нь явж явж барааг нь олж хараад л
                буцъя. Тэгвэл хүмүүс үргээхгүй юм байна гэж тэр буга мэдэх
                болно. Момун мушилзан инээж

                     — Ай балчир байна даа чи. Урьдаар харъя. Тэгж байж болъё
                гэжээ.
                     Өвгөн аав ач хүү хоёр явсаар хашааныхаа араас орж ирэв.
                Хашаа байшингийн араас очиход хүний араас явсантай адил.

                Тэр гурван байшингийн дотор юу болж буйг мэдэх арга байхгүй.
                Хашааны дотор мөн л хүн ч үгүй, чимээ ч үгүй. Момуны дотор
                ямар нэг муу совин татаад явчихжээ. Юу болсон бол доо?
                Орозкул аанай заяагүй охиныг минь зодоо бол уу? Ууж согтуураа

                бол уу? Ондоо юу болох билээ? Яагаад таг чимээгүй байна?
                Яагаад хүн хар үзэгдэхгүй байна? «Хэрэв юу ч болоогүй бол




                                                             75
   71   72   73   74   75   76   77   78   79   80   81