Page 72 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 72
— Явъя гэж байна шүү! гэж Орозкул, өвгөнийг чирсэн авч
өвгөн хүчтэй угзран тавиулаад дув дуугүй яваад өгчээ. Орозкул
— За муу хөгшин зөнөг, сайхан мэдээрэй. Үүнийг би хэзээ ч
мартахгүй шүү! гэж хойноос нь нударга зангидан бархирсаар
хоцорчээ.
Өвгөн эргэж харсан ч үгүй. Явган замаар орж, «Хэвтээ
тэмээний» хажууд сууж гутлаа углаад гэрийн зүг яаран одов.
Хариад гэртээ орсон ч үгүй, шууд адууны жүчээнд орж, Алабаш
нэртэй цэнхэр бор морь хөтлөн гарч ирлээ. Орозкулын ойн
эргүүлд унадаг энэ морийг Орозкулаас ондоо хэн ч унадаггүй
байв. Явдал нь алдарна гээд тэргэнд ч үл хөллөх ажгуу. Момун
Алабаш моринд зайдан мордоод хашаанаас ухаан жолоогүй
яаран гарав. Цонхны доогуур, халуун тогооны дэргэдүүр Момун
өвгөн давхин өнгөрөхөд Момуны чавганц, Момуны охин Бекей,
залуу Гульджамал гурав гэрээс нэгэн зэрэг гүйлдэн гарч хараад
өвгөнд учир ургав гэж тэд даруй мэджээ. Алабаш морийг
Орозкулаас ондоо хүн унаад хашаа дотуур ингэж хөл мэдэн
харайлгаж явахыг тэд огт үзээгүй билээ. Хэнхэг Момун
Орозкултай хэрэлджээ гэж тэд яахин мэдэх билээ. Энэ өвгөн
өдий хөгшин болсон хойноо хүнтэй хэрэлдээд юу болж тардаг
бол гэдгийг тэд яахин мэдэх билээ.
Гармын тэндээс Орозкул морио хөтөлсөөр ирэв. Морь нь
сульдаад бүдрэн бүдрэн харагдана. Эхнэр хүүхнүүд айсуй
Орозкулыг дув дуугүй ширтэцгээнэ. Орозкул юу бодож яваа,
ирээд тэднийг яаж зовоож, яаж айлгахыг тэд мэдээгүй байлаа...
Орозкулын хүнд чанга алхсаар ойртон ирэхийг үзвэл өмд нь
шал нойтон, гутал дотор нь ус хол хол хийж байв. Орозкул
тэднийг духаараа нэгэнтээ ширвэн хартал түүний эхнэр Бекей л
сэрдхийн зовж
— Яав, Орозкул аа? Юу болов? Хамаг хувцас чинь шал
нойтон байх чинь. Гуалингаа усанд урсгачхав уу? гэхэд нь
Орозкул
— Үгүй гээд, — Май энэ морийг аваачиж жүчээнд хий гэж
Гульджамалд өгөөд гэртээ орох зуураа, — Ороод ир! гэж эхнэрээ
дуудав. Эмгэн эх нь хамт орох гэтэл Орозкул босгон дээр хорьж
71