Page 70 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 70
Нүцгэн хөл голын хүйтэн усанд тэсэхүйеэ бэрх хага ташиж,
нүдэн нь бүрэлзээд толгой нь эргэж, ой мод хэсэг хэсэг тасарч,
тэнгэрийн үүл толгой дээр бууж, уснаа урсаж байх шиг болжээ.
Момуны бие нэг л базаахгүй болов. Энэ гайтай гуалингаас л
боллоо. Ядахдаа хатсан хуурай мод бол ондоо хэрэг. Хуурай мод
голын уснаа аяндаа урсана. Түүнийг зөвхөн дөмнөн залах
хэрэгтэй. Гэтэл тэр гуалинг дөнгөж сая огтлоод нойтноор нь
булхайдаж гол гаргах гэж байгаа хэрэг. Ямар амьтан тэгж байсан
юм бэ? Сэжигтэй хар хэрэг сайнаар төгсөж байсан удаа ер үгүй.
Тэр гуалинг ууланд хэд хонуулж хатаах сэврээхийг Орозкул
зүрхэлсэнгүй. Яагаад гэвэл гай болж байцаагч улс үзэж, дархан
цаазтай уулын үнэтэй цайтай мод огтлов гэж акт тавьж болно.
Эл учир Орозкул шалавхан нүднээс далд оруулах гэж учиргүй
яарч яваа нь энэ байжээ.
Орозкул хөөрхий морио улам давирч, толгой түрүүгүй
ташуурдан, Момун өвгөн л тэр гуалинг голын тэхий дунд
тээглүүлж орхисон мэт өвгөнийг элдэв муухай үгээр харааж
гарчээ. Өвгөн тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх билээ. Хүн болсоор
ганц энэ удаа дуугаа өндөр болгож
— Буу чи! Хөөрхий энэ морь дийлэхгүй байгааг үзэхгүй байна
уу? Одоо буу! гэж Орозкулыг эмээл дээрээс нь ховх татахыг
завдтал Орозкул ихэд гайхан мориноос буув. Буух буухдаа
гуталтайгаа уснаа үсрэн буужээ. Усан дотор буутал толгой нь
дүйрч, чих нь дүлийрээд элий балай мэт болжээ.
— Аль вэ хоёулаа гөнжье! гэсэн Момуны захирамжаар
мөнөөх ац модыг гуалин доогуур оруулж зэрэг хөшиж гөнжтөл
гуалин дамналдан тээглэсэн чулуунаас холбирон гарав.
Адуу маш ухаантай амьтан! Тэрхэн үес ганцхан ухасхийж,
голын том том чулуунд унан тусан зүтгэв. Гэвч урт гуалин
хэсэгхэн газар урсаад дахин тээглэжээ. Хөөрхий морин бас л
цочмог зүтгэсэн боловч дийлсэнгүй, тоног аргамжиндаа
орооцолдон уснаа унав. Момун өвгөн Орозкулыг түлхэж
— Цаад морио босго! гэв.
Хоёул морины хоёр талаас өргөж дэмжиж, арайхийж босгов.
Морь нь усан дотор дагжтал чичрэн хөл дээрээ тогтож ядаж
байв.
69