Page 44 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 44

Чингээд оршуулах толгой дээр гараад булшин дотроос
                баатрынхаа толгойг өргөж, «Нутаг ус чинь энэ байна. Хөх тэнгэр

                чинь энэ байна. Нэг мах цусны аймаг угсаатан чинь бид байна.
                Бид чамайгаа үдэх гэж цөм ирсэн шүү! Одоо тайван нойрс доо»
                гэж дөрвөн зүг найман зовхисыг харуулдаг байжээ. Чингээд
                хожим холын удам сударт нь дурсгал болгож булшин дээр нь

                чулуу босгож орхидог байжээ.
                     Оршуулах өдөр бүх омгийнхон гэрээ мөрний хөвөөнд
                эгнүүлэн барьж, нас барсан баатартайгаа гэрийнхээ үүдэнд
                салах ёс хийдэг байжээ. Баатрын бие цогцсыг авсанд хийхэд

                олон бүгдээр сөгдөж, гашуудлын цагаан туг бөхийлгөн олон
                бүгдээр хангинатал уйлах бүлгээ. Тэндээс цөм хөдлөн
                дараачийн гэрийн үүдэнд очиход тэнд мөн гашуудлын цагаан туг
                бөхийлгөж, олон бүгдээр уйлалддаг ажээ. Ийнхүү айл айлын

                үүдэнд салах ёс хийсээр оршуулах довцог толгой хүрдэг байжээ.
                     Тэр өглөө баатрыгаа оршуулахаар бэлдэж дуусахад наран
                дээр хөөрсөн байжээ. Морины сүүлээр хийсэн молцог туг
                баатрын илд бамбайг гаргаж тавиур дээр тавьсан байж гэнэ ээ.

                Баатрын хүлэг моринд гашуудлын хэвнэг нөмөргөсөн байж гэнэ.
                Бүрээчид керней бүрээгээ барин, бөмбөрчид добул бас хэнгэргээ
                зэхэж, хөвчийн модыг найгатал, түмэн шувуу нистэл, уулын
                гөрөөсийг үргэтэл, өвс ногоо налтал, уул хад доргитол

                нижигнүүлэхэд бэлэн болсон байжээ. Кульче баатрыгаа дурсаж,
                уйлан хайлан дуулахаар эмс охид үс гэзгээ задалсан байжээ.
                Хүчит баатрынхаа цогцсыг өргөхөөр идэр залуус өрөөсөн өвдөг
                нугалан сөхрөн суусан байжээ. Юм бүхэн цөм бэлэн болж,

                баатрын шарилыг хүлээж байжээ. Бас тэртээ толгой дээр
                хойлгын найрт хэрэглэх есөн гүү, есөн шар, ерэн хонь уясан
                байжээ.
                     Гэтэл гэнэт урьд хожид үзэгдээгүй явдал болж гэнэ. Энесай

                мөрний саваар нутагладаг аймаг угсаатан хэдийгээр өвөр
                хоорондоо дайтдаг боловч аймаг угсаатны жолоодогчийг
                оршуулах өдөр айл хөршдөө довтлох эвгүй гэдэг байжээ. Гэтэл
                нэгэн зандалчин аймгийнхан уй гашууд дарагдсан киргиз

                омгийнхныг үүр цүүрээр сэмхэн бүсэлж, тал талаас нь гэв гэнэт
                дайрсанд наадуул нь мориндоо мордож, зэвсэгтээ хүрч




                                                             43
   39   40   41   42   43   44   45   46   47   48   49