Page 40 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 40

хүртсэн мөртөө бас л лонх архи гаргаж өгч байх юм...
                     Ай хөөрхий Бекей эгч минь! Эр нөхөр нь түүнийг ухаан

                баларттал хэчнээн ч удаа жанчив даа. Тэр бүхнийг уучлан
                хэлтрүүлнэ. Өвгөн аав ч дандаа уучлан хэлтрүүлнэ. Юунд
                уучилна вэ? Тийм хүнийг уучлах хэрэг байхгүй. Орозкул бол үл
                бүтэх өөдгүй ядар хүн. Энэ хүн энд хэрэг байхгүй. Түүнтэй

                түүнгүй болохдоо л болно.
                     Ингэж бодтол нь Орозкул мэтийг шударгаар залхаан
                цээрлүүлэх хатуу бодол жаал хөвүүний санаанд гялсхийн орно.
                Цөмөөрөө нийлж, тарган тантгар муухай Орозкулыг барьж аваад,

                чирч голын хөвөөнд аваачаад усны ширүүн урсгалд шидэж
                орхивол таарах юм. Тэгвэл тэр муу Бекей эгчээс, Момун
                өвгөнөөс өршөөл гуйхгүй хаа зайлах вэ! Тэр ямар загас болж
                чадах биш гэж бодно.

                     Ингэж бодтол хүүгийн санаа бага зэрэг амарчээ. Тэр ч
                байтугай Орозкул голын усан дотор сандран хахаж цацаж,
                хажууд нь тансар хилэн малгай нь хөвж явахыг сэтгэлдээ хараад
                инээд нь хүрчээ.

                     Гэтэл жаал хүүгийн үнэн шударга гэж үздэгээр том улс
                хөдөлдөггүй нь үнэхээр харамсалтай. Тэд шал ондоогоор
                хөдөлнө. Орозкул балгачхаад харьж ирэхэд нь зүв зүгээр гэмгүй
                хүн мэт тосно. Өвгөн морийг нь тосож авна. Бекей эгч цай чанах

                гэж сүйд болно. Хүн болгон л түүнийг тэсгэлгүй хүлээж байсан
                юм шиг харагддаг ажээ. Тэгэхлээр нь Орозкул омгорхож,
                агсамнаж гарах нь тэр. Эхлээд гуньж уйлна. Хүн болгон, тэр ч
                байтугай хүн гэж тоож гар баримааргүй хүний өчүүхэн оронцог

                хүртэл яахлаараа үр хүүхэдтэй байдаг вэ! Байх байхдаа тэдний
                санааны зоргоор тав арваараа гарна. Гэтэл Орозкул бусдаас
                юугаараа дор юм? Би яагаад тийм азгүй хүн юм бэ? Албан
                тушаал минь багадаад байна уу? Тэгвэл дархан цаазтай ойн

                ахлах эргүүл хийхээс илүү яах юм бэ! Аль эсхүл ямар нэг
                тэнэмэл хэрмэл хүн үү? Тийм хэрмэл этгээд цыганууд хүртэл тоо
                томшгүй үр хүүхэдтэй байдаг. Би тийм нэр хүндгүй хүн үү? Тийм
                биш, юм бүхэн цөм бий. Уная морь, тохъё эмээл, барья ташуур

                цөм бүрэн. Бас хүмүүс хүндэтгэн угтаж байна. Тэгвэл миний үе






                                                             39
   35   36   37   38   39   40   41   42   43   44   45