Page 38 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 38
хүүхэд вэ? Хаанаас ирэв? Юунд ирэв?» гэнэ. Тэгэхлээр дагаж
очихгүй нь дээр юм...
Цагаан онгоц улам холдсоор нэгэн хар цэг төдий болов.
Наран нуурын дээр улам суув. Дурангаар харахад нуурын
мандал нүд гялбам гал улаан харагдана.
Усан онгоц далд оров. Цайран харагдах хөлгийн тухай үлгэр ч
үүгээр дууслаа. Одоо жаал хүү гэртээ харих хэрэгтэй болов.
Жаал хүү дурангаа сугавчлан, номын саваа авч босов. Уулын
хавцгай руу могой адил хурднаа мурилзан буужээ. Гэртээ ойртох
тусам сэтгэл нь түгшинэ. Эмэг эхийн дээлийг тугалд идүүлсний
шанг хүртэх хэрэгтэй байв. Зодуулахаас ондоо юм эс бодогдоно.
Гэвч жаал хүү сэтгэлээр унахгүйг хичээж, номынхоо савд хэлсэн
нь, «Одоо бид хоёр аашлуулна даа. Битгий айгаарай. Эмэг эхийн
дээлийг би ямар зориуд санаатайгаар тугалд идүүлсэн биш. Муу
тугал гүйгээд явсныг л хараагүй юм. Би ч тархиараа татуулжээ.
Харин чамайг шалан дээр авч хаявал битгий айгаарай. Чи бол
номын сав болохоор эвдэрч хэмхрэхгүй шүү дээ. Харин дуран
маань эмэг эхийн гарт орвол сайнаа үзэхгүй. Хоёулаа урьдаар
дурангаа саравчинд нуугаад гэртээ оромз...» гэжээ.
Жаал хөвүүн хэлсэн ёсоороо гүйцэтгэв. Босго алхан орохоос
нэг л шантраад байжээ.
Гэтэл гэртээ орвол чив чимээгүй аймаар ажээ. Гадаа хашаа
дотор ч гэсэн цаадуул нь гэр орноо орхиод нүүгээд явсан юм шиг
хүн амьтангүй, таг чиг болжээ. Тэгсэн чинь Бекей эгчийг эр нөхөр
нь бас л жанчиж бөөн хэрүүл болсон юм байжээ. Момун өвгөн
аанай мунхаг хүргэнээ салгах хэрэг гарчээ. Орозкулыг салгах,
аргадах гэж яваад бас л түүний нударганд өртжээ. Жанчигдсан
охин нь орь дуу тавьж бас л шившиг болжээ. Орозкул төрсөн
эцгийн нь нүүрэн дээр охиныг нь дэлхийд багтамгүй дэмий муу
үгээр харааж байх нь сонсогдоно. Бекей эгчийг нь үр төлгүй
гичий, сувай сударган илжиг гэж элдэв олхио муу үгээр харааж
байх нь сонсогджээ. Өвгөний охин ч өөрийн үйл заяагаа харааж
«Тэнгэр хилэгнэж миний үр төлийг тасалсан болохоос надад
ямар буруу байна! Энэ орчлон дэлхийд олон эмс хурга ишиг
адил үр цувуулж байхад тэнгэр ганцхан надад заяасангүй дээ.
Ямар нүгэл хийсэн гэж намайг ингэж залхаана вэ? Би яахаараа
37