Page 33 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 33
ачсан ачааны машин ч явдаг юм. Нүүж яваа айл буумагц өвгөн
аав бид хоёр тэдэнтэй золгохоор очдог юм. Хүн болгон гар
барина. Би ч барина. Ахмад хүнтэй бага залуу хүн урьдаар
мэндлэх ёстой. Гар барихгүй хүн бол бусдыг хүндлэхгүй байгаа
нь тэр гэж ярьдаг юм. Өвгөн аавын ярих нь долоон хүний нэг нь
заавал зөнч хүн байдаг. Зөнч хүн гэж маш шулуун цагаан
санаатай, ухаантай хүнийг хэлнэ. Тийм зөнч мэргэн хүнтэй гар
барьж мэндэлсэн хүн насаараа жаргалтай явдаг юм гэнэ. Тэр
зөнч сайн хүн чинь яагаад ч би зөнч хүн байна гэж хэлдэггүй юм.
Тэгвэл тийм хүнтэй хүн болгон гар барих сан гэхэд, өвгөн аав
инээж, тэр хүн чинь зөнч мэргэн хүн мөн бусаа өөрөө мэддэггүй
юм. Харин дээрэмчин хүн л өөрийгөө дээрэмчин гэж мэддэг...
гэнэ. Хэдий энэ үгний учрыг би сайн мэддэггүй боловч хүнтэй
дандаа мэндэлдэг. Хүнтэй мэндлэхэд жаахан ичээд л байдаг юм.
Харин өвгөн аавтайгаа явсан цагт би ичдэггүй.
«Эцэг дээдсийнхээ зусланд амар сайн морилно уу! Адгуус
мал, үр хүүхэд чинь мэнд сайн явна уу» гэж өвгөн аав хэлдэг юм.
Би бол зүгээр л гар барина. Өвгөн аавыг хүн болгон танина.
Өвгөн аав хүн болгоныг танина. Сайхан шүү. Яриа хөөрөө үүсгэж
тэдний аж төрлийг асууна. Өөрсдийнхөө аж байдлыг ярина. Би
айлын хүүхэдтэй юу гэж ярихаа мэддэггүй юм. Гэвч удалгүй
тэдэнтэй нуугдаж тоглоно. Бас байлдана. Тоглосоор бүүр
сүүлдээ харимааргүй л санагддаг. Дандаа зун байдаг болоосой.
Тэгвэл тэдэнтэй дандаа тоглож эрхэлж байхгүй юу!
Биднийг наадаж байтал түүдэг гал бадарна. Түүдгийн галд
нуга тал их гэгээтэй болдог гэж аав та боддог уу? Огт тийм биш
шүү! Зөвхөн галын дэргэд гэгээтэй, эргэн тойрон таг харанхуй
байдаг юм. Бид тэрхүү харанхуйн дунд байлдаж нуугдаж давшиж
тоглодог. Яг кинонд гардаг шиг байдаг юм. Та хэрэв дарга бол
таны үгийг хүн бүхэн дагана. Дарга хүнд дарга байх нь сайхан
байдаг биз...
Тэгвэл уулын цаанаас саран мандана. Сарны гэрэлд наадах
бүр сайхан байдаг. Гэтэл өвөө маань харья гэж намайг дагуулан
явдаг юм. Бид хоёр нуга тал, бут сөөг дундуур явж харина.
Хонь мал чив чимээгүй хэвтэнэ. Эргэн тойрон адуу бэлчиж
байх нь харагдана. Хэн нэгний дуу аялгуулах нь сонстоно. Залуу
32