Page 29 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 29

Долоо хоногт ганцхан удаа авдаг юм байна. Нэг их том байшинд
                бөгс эргэх зайгүй омгор өрөөнд суух юм. Их зээлийн газар яваа

                улс шиг тэр байшингийнхан бие биеийгээ танихгүй юм. Цугаараа
                тийм янзтай суудаг бололтой. Орж ирээд л үүд хаалгаа түгжээд
                авцгаах юм. Шорон гянданд байгаа юм аятай дандаа цоожтой
                суух юм. Нөхөр нь хотын гудамжаар хүн тээдэг автобусны

                жолооч бололтой. Өглөө дөрвөн цагт ажилдаа яваад шөнө орой
                ирэх юм. Бас л бэрх ажил юм даа. Охин маань хамаг юмаа ярьж,
                уйлж унжиж, уучлалт өршөөл эрж л байна. Шинэ байранд орох
                ээлж хүлээж байгаа, хэзээ орохыг мэдэхгүй. Шинэ байшинд

                ороод хэрэв хар хүн нь зөвшөөрвөл хүүгээ аваачна гэж байна.
                Тэр болтол намайг харзнаж байна уу гэж гуйж байна. За охин
                минь битгий гунь даа, хамгийн гол нь эр нөхөртэйгөө л эвтэй
                сайн байвал бусад нь болно. Хүүгийнхээ хойноос битгий санаа

                зов. «Би амьд мэнд явсан цагт жаал хүүг хэнд ч өгөхгүй. Миний
                үхсэн хойно тэнгэр мэднэ. Амьд хүн аргаа олно доо» гэж би
                хэллээ гэж ярьсан билээ. Бекей эгч, эмэг эх хоёр нь өвгөний
                яриаг чагнаж суухдаа үе үе санаа алдаж үе үе уруулаа

                өмөлзүүлж байжээ.
                     Тэгэхэд бас хүүгийн эцгийн тухай яриа үүдсэн билээ. «Хуучин
                хүргэн маань нэг усан онгоцны цэрэг гэж хүнээс дууллаа. Бас л
                шинэ эхнэр авч, одоо хоёр юм уу, гурван хүүхэдтэй. Нэг усан

                боомтын хажууд суудаг, архи уудгаа больсон бололтой. Шинэ
                эхнэр нь нөхрөө харих болгонд хүүхдээ дагуулаад боомт руу
                тосож очдог юм байх» гэж өвгөн аав нь бас ярьсан. «Тэд лав
                миний хардаг усан онгоцыг тосдог биз» гэж хүү бодно.

                     Хөлөг онгоц аажим холдсоор байв. Урт гэгчийн цагаан онгоц
                хар утаа баагиулсаар нуурын толь адил цэнхэр мандал дээгүүр
                хөвж одохдоо нэгэн хөвүүн загасан хүү болж хувираад өөдөөс нь
                очиж явааг мэдсэнгүй.

                     Жаал хүү загас шиг бие, сүүлтэй, сэлүүр, хайрстай ер яг загас
                болж хувирах юм сан гэж мөрөөддөг байв. Тэгэхдээ нарийхан
                хүзүү, дэлдэн чих, урж маажсан хамартай өөрийн толгойгоо
                загасны толгой болгохыг үл хүснэ. Нүдээ ч бас хэвээр үлдээхийг

                бодно. Гэхдээ арай ч ондоо усан дор яг загас шиг хардаг байвал
                болох нь тэр.




                                                             28
   24   25   26   27   28   29   30   31   32   33   34