Page 30 - ЦАЙРАН ХАРАГДАХ ХӨЛӨГ ОНГОЦ
P. 30

Жаал хөвүүний сормуус бол тугалынх шиг урт үргэлж анивчин
                дэвж байна. Миний охины нүд ийм хөөрхөн болоосой. Тэгвэл их

                хөөрхөн хүүхэн болох сон гэж Гульджамал ярьдаг билээ.
                Хөөрхөн хүү юм уу эсвэл хөөрхөн охин байхын хэрэг юу юм бэ?
                Жаал хүү «хөөрхөн нүд ямар ч хэрэг алга. Гагцхүү усан дотор
                сайн хардаг л байх хэрэгтэй» гэж бодно.

                     Загас болж хувирах нь өвгөн аавын гаргасан цүнхэлд л болох
                ёстой байв. Нэг мэдэхэд л загас болчихсон байвал цүнхлээс
                шууд голын ширүүн урсгалд умбан орж, голыг уруудан хөвөх
                болно. Түүнээс цааш яах вэ дээ, уснаа шоволзон ийш тийш

                хараад л явна биз. Дандаа усан доогуур явбал бас ч сонин биш
                шүү дээ. Голын түргэн урсгалыг уруудан, улаан шавартай өндөр
                эргийг дагаж, уулын хажуугаар, ой модны хажуугаар нэвт шувт
                сэлэх болно. «Хэвтээ тэмээ» минь баяртай! «чоно» баяртай!

                «Эмээл» баяртай! «Танк» баяртай! гэж мөнөөхөн хайртай
                чулуунууддаа хашхиран өнгөрөх болно. Харуулын айлуудын
                дэргэдүүр өнгөрөхдөө усан дотроос шоволзож, сэлүүрээр
                даллан, «Өвгөн аав аа баяртай. Би мөд эргээд ирнэ шүү!» гэхэд

                өвгөн лав хачин их гайхаж яах ч учраа олохгүй дээ. Эмэг эх нь ч,
                Бекей эгч нь ч, Гульджамал хүүхэн ч амаа ангайн гайхан хоцрох
                вий! Ер хүн толгойтой загасан биетэй амьтан хэн үзсэн юм бэ!
                Тэгвэл жаал хүү «Баяртай! Би Ишиг хөл нуур орлоо. Цагаан

                онгоц тийш явлаа. Тэнд миний усан цэрэг аав байгаа» гэж
                сэлүүрээр даллах болно. Тэгвэл Балтек нохой нь лав голын
                хөвөө дагаж гүйх биз. Нохой бол ийм амьтныг хэзээ ч үзээгүй.
                Хэрэв нохой нь уснаа үсрэн орох гэвэл «Балтек чи яаж байна?

                Болохгүй шүү! Усанд живж үхнэ» гэж зандрах болно. Тэгээд яах
                вэ дээ дүүжин гүүрний тор утсан доогуур шумбасаар, эргийг
                дагаж уруудсаар шуугин шаагих их хавцлыг уруудан шууд Ишиг
                хөл нуурт нийлэх болно.

                     Ишиг хөл нуур бол том далай. Жаал хүү Ишиг хөл нуурын
                давлагааг сөрөн долгионоос долгионыг дамжин сэлж, цагаан
                онгоцыг тосно. Цагаан онгоцонд тулж очоод, «Цагаан онгоц сайн
                уу? Би ирлээ. Чамайг би үргэлж дуранддаг байсан шүү» гэж

                хэлнэ. Онгоцноо явсан улс шагшин гайхаж, жигтэй юм олж үзэх
                гэж гүйлдэх биз. Тэгэхээр нь жаал хүү усан цэрэг эцэгтээ, «Аав




                                                             29
   25   26   27   28   29   30   31   32   33   34   35